Х.Баттулга сайд Беларусь улсад айлчлал хийлээ

Монгол, Беларусийн худалдаа бараа эргэлтийг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд Мясникович М.В-ийн урилгаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тус улсад  өнгөрөгч 10-11-нд ажлын айлчлал хийв.

Тус айлчлалын үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын хөдөө аж ахуйн асуудал хариуцсан орлогч Русый М.В, Аж үйлдвэрийн сайд Катеринич Д.М, Хөдөө аж ахуй, хүнсний сайд Заяц Л.К-тай тус тус уулзалт хийж хоёр орны үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Ерөнхий сайдын орлогч Русый М.В “Хоёр орны худалдаа болон бараа эргэлт 112,0 сая долларын түвшинд байгаа бөгөөд тус үзүүлэлтийг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой” гэдгээ онцолж, мөн Беларусь Улсын Их дээд сургуульд мал эмнэлэг, усжуулалт, газар тариалан болон хөдөө аж ахуйн бусад чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Аж үйлдвэрийн сайд Катеринич Д.М-тэй хийсэн уулзалтын үеэр Беларусь Улсад үйлдвэрлэсэн газар тариалангийн болон хүнд машин механизмын техник тоног төхөөрөмжийг Монгол Улсад угсрах “Беларусийн техник, технологийн Парк” бий болгох замаар “Борлуулалт, үйлчилгээ, сэлбэг” гэсэн гурвалсан үйлчилгээ нэвтрүүлэх шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх саналыг уламжлав. Энэхүү төсөлд “Минский автомобильный завод”, “Минский тракторный завод”, “Гомсельмаш” зэрэг үйлдвэрүүд оролцох сонирхлоо илэрхийлсэн болно.
Хөдөө аж ахуй, хүнсний сайд Заяц Л.К-тай хийсэн уулзалтын үеэр эрчимжсэн мал аж ахуй, сүүний үйлдвэрлэлийн талаар санал солилцон, тус салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд санал нэгдэв.  
Түүнчлэн, ҮХАА-н сайд Х.Баттулга “Минский автомобильный завод”, “Минский тракторный завод” зэрэг үйлдвэрүүдэд зочлон одоогийн үйлдвэрлэж буй орчин үеийн техник тоног төхөөрөмж, үйл ажиллагаатай танилцлаа.
Дээрх айлчлал нь Бүгд Найрамдах Беларусь Улстай  явуулж байсан уламжлалт найрсаг хамтын ажиллагааг сэргээн шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд  чухал ач холбогдолтой айлчлал боллоо.  хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • mongolchuudad
    manaihaan daraagiin songuulias hunii uuriin gehgui buhchuudiig songohoo bolyo. Ene teneg yumnuudaar yaahiinbee shal hereggui shdee.
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • tSETSEG
    SAIN SAID BITGII ATAARAH EHE ZANDANDAA
    2013 оны 04 сарын 21 | Хариулах
  • an
    manai namin ner hunded muugaar nuluulj bgaa gants neg hun bgaagiin neg n yah argagui ene hun tng boloi. Bolovsrolgui tnegiig uurtuu n adil hongor nutgiin tnguud songood l bh yum huduuniihuun gej mal shigee maluud yumdaa
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025