С.Баярцогт өргөдлөө өглөө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар гадаад дахь дансаа нуун дарагдуулж, УИХ-ын гишүүний ёс зүйн алдаа гаргасан С.Баярцогтын асуудлыг хэлэлцсэн байна.  Улмаар УИХ-ын дэд даргын алба хашиж буй С.Баярцогт дээрх асуудалтай холбоотойгоор өөрийн хүсэлтээр УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн аж. Тиймээс АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэн дэмжээд С.Баярцогтод ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс С.Баярцогт УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн бариад байгаа гэнэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025