Дөрвөн ч том ой давхацсан наадмаар одтой барилдаж, МУ-ын гарьд хэмээх хүндтэй цолны эзэн болсон энэ эрхмийг хүмүүс андахгүй. Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн уран хурц, дайчин барилдаанаараа Ж.Бат-Эрдэнэ гарьд Монгол бөхийн дэвжээнд өөрийн орон зайгаа тунхаглаж чадсан хүчтэн. Тэгвэл түүний гэр бүлийн хүн Архангай аймгийн харьяат, улсын начин Өлзийбаярын охин аж. Гарьдын хадам аав олноо "тавхай" хэмээн алдаршсан улсын заан Лувсан хэмээх харьшгүй хүчтэн байсан. Харин хадам ээж нь сумогийн ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, Улсын начин Д.Лхагвадорж, гарьд Н.Ганбаатар нарын авга эгч. Тэгэхээр нэг гэр бүлийн хоёр хоёулаа бөхийн удамтай ховорхон тохиол энэ гэр бүлд бүрджээ.Бөхийн удамт хань
Дөрвөн ч том ой давхацсан наадмаар одтой барилдаж, МУ-ын гарьд хэмээх хүндтэй цолны эзэн болсон энэ эрхмийг хүмүүс андахгүй. Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн уран хурц, дайчин барилдаанаараа Ж.Бат-Эрдэнэ гарьд Монгол бөхийн дэвжээнд өөрийн орон зайгаа тунхаглаж чадсан хүчтэн. Тэгвэл түүний гэр бүлийн хүн Архангай аймгийн харьяат, улсын начин Өлзийбаярын охин аж. Гарьдын хадам аав олноо "тавхай" хэмээн алдаршсан улсын заан Лувсан хэмээх харьшгүй хүчтэн байсан. Харин хадам ээж нь сумогийн ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, Улсын начин Д.Лхагвадорж, гарьд Н.Ганбаатар нарын авга эгч. Тэгэхээр нэг гэр бүлийн хоёр хоёулаа бөхийн удамтай ховорхон тохиол энэ гэр бүлд бүрджээ.
Сэтгэгдэл байхгүй байна