“Соёл урлагийн цаг” 10 жил

“Монголиан мюзик” продакшнаас соёл урлагийн мэдээ мэдээлэл, танин мэдэхүйн “Соёл урлагийн цаг” хөтөлбөрийг үзэгчиддээ хүргэсээр аравдахь жилтэйгээ золгож байна.  2003 оны 4 дүгээр сарын 15-нд анхны дугаараа UBS телевизээр үзэгчдийн хүртээл болгож байсан тус нэвтрүүлгийг туршлагатай хамт олон чанарын өндөр түвшинд, тасралтгүй бэлтгэн хүргэсээр ирсэн билээ.  Өнгөрсөн хугацаанд Монголын соёл урлагийн мэргэжлийн байгууллагууд, хувь уран бүтээлчид, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, урлагийн ертөнцөд өрнөж буй хамгийн хүртээмжтэй мэдээллүүдээр үзэгчдийн оюуныг цэнэглэн, гоо зүйн таашаал өгсөөр иржээ.
 Тухайлбал, Монголын соёл урлагийн нэрт зүтгэлтнүүдийн хөрөг нэвтрүүлэг, уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан “Амар мэндийн аялгуу”-1, 2, 3, Үндэсний их баяр наадамд зориулсан дуулалт, зохиомжит зэрэг олон төрлийн, нийт 5000 гаруй дугаарыг өргөн барьсан байх юм. Ийнхүү 10 жил тасралтгүй оюуны үрийг тарьж ирсэн тус нэвтрүүлэг хамтран ажилладаг мэргэжлийн урлагийн байгууллагууд, хувь уран бүтээлчдийн нэгдсэн хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 21-нд 16 цагаас Соёлын Төв Өргөөнд толилуулах гэж байна.








 Тоглолтонд:
-    Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид
-    Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид
-    Монгол Улсын Филармонийн симфони оркестр
-    Монгол Улсын Морин хуурын чуулга
-    Түмэн Эх чуулгын уран бүтээлчид
-    Нийслэлийн УЛААНБААТАР чуулгын уран бүтээлчид
-    Цагдаагийн СҮЛД чуулгын уран бүтээлчид
-    Хөгжим Бүжгийн Коллежийн “Цохивор хөгжим, Вилончелийн чуулга”
-    БӨРТЭ хамтлаг
-    НЮАНС хамтлаг
-    VOICE групп
-    МУАЖ, Ш.Чимэдцэеэ
-    МУАЖ, А.Долгор
-    МУГЖ, Д.Ширмэнтуяа
-    МУГЖ, С.Мөнгөнцэцэг
-    МУСТА, Ч.Дэлгэрцэцэг /хийлч/
-    МУСТА, Б.Батмэнд, С.Цогтсайхан нар оролцож, шилдгийн шилдэг уран бүтээлийнхээ дээжээс сорчлон толилуулах аж.
“Соёл урлагийн цаг 10 жил” хүндэтгэлийн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр     “М-Ти-Эс Агро” ХХК, ивээн тэтгэгчээр “Хаан Банк” ,Соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр” сан ажиллаж байна.
ЖИЧ:Тасалбарын үнэ
Партер: 30 000төг
Бель-этаж: 20 000төг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025