Өмнөд Солонгосын цагдаа нар бэлэн байдалд

Өмнөд Солонгосын цагдан сэргийлэх хүчин БНАСАУ-ын хожмын террорын ажиллагаанаас сэрэмжлэх хатуу арга хэмжээ улс даяар авч байна гэж өнөөдөр Өмнөд Солонгосын хэвлэлээр мэдээлжээ. Цагдаагийн газар метро, гадаадын ЭСЯ зэрэг гол 770 барилга байгууламжид эргүүл хийх хүч нэмэгдүүлэв. Түүнчлэн армийн анги салбарыг гол гол барилга байгууламжийг хамгаалахад хамруулж байна гэж эх сурвалж мэдээллээ. Хойд Солонгос дунд зайны тусгалтай "Мусудан"  пуужингаа хөөргөхэд бэлэн байна гэсэн мэдээ ирээд байгаа нөхцөлд цагдаагийн газар үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025