Украйны Кировоградский мужийн Успенска суурингийн оршин суугч 26 настай Дарья Яловая өөрөө 63 килограмм жинтэй. Гэхдээ хүүхдүүд нь баатрууд л гэсэн үг. Эхний гэрлэлтээс олдсон хүү нь 4600 гр төржээ. Хоёр дахь хүү нь ахаасаа 100 грамм хүнд төрсөн байна. Харин саяхан төрсөн ага хүү Тимофей нь зургаан килограмм төрж, эмч нарыг гайхшруулсан байна. Эмч Игорь Семенов “Ирээдүйн эхчүүд хоол тэжээлийн бүтэцдээ анхаарал тавих хэрэгтэй. Одооны багачууд хийжүүлсэн ундаа ууж, зайдас, өөх тостой шарсан төмсөөр хооллож байна. Жирэмсэн үедээ үүнийгээ өөрчилдөггүйгээс эмч нар бараг байнга шахуу кесер хагалгаа хийхэд хүрч байна шүү дээ” хэмээн ярьсан байна. Төрөлт дөрвөн цаг үргэлжилж, эх хүү эсэн мэнд хоёр яс салжээ. Том хүүхэд төрүүлсэн шалтгаанаа Дарья бүсгүй Грек самар их идсэнтэйгээ холбосон нь И.Семенов эмчийг бухимдахад хүргэжээ.


Сэтгэгдэл байхгүй байна