Ерөнхийлөгчид МҮАН-ыг дэмжинэ

УИХ дахь бие даагчдын төлөөлөл Х.Болорчулуун гишүүн МАН-ынхны жагсаал цуглаан хийгээд сүүлийн өдрүүдэд тэдний хийж буй үйлдэлд ихээхэн тааламжгүй байгаа.  Тэрээр “2000-2012 он хүртэлх хугацааг эргээд харахад тэд  материал баялаг гэхээсээ илүү олигархиудыг  л төрүүлсэн. Монголын ард түмний 50 хувь нь ядуурлаа. Баян ядуугийн ялгаа улам их өслөө. Энэ бол МАН-ын өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласны хэмжүүр” хэмээсэн. Түүнчлэн ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд бие даагчид улс орон газар шороогоо гэх үзэл баримтлалтай нам хийгээд хувь хүнийг дэмжихээр болсон гэх. Харин тэр газар шорооныхоо төлөө тэмцдэг нам нь МҮАН хэмээн Х.Болорчулуун гишүүн хэлээд амжсан юм шүү.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025