Теллер бүсгүй 279 сая төгрөг завшжээ

Хөвсгөл аймаг дахь "Хадгаламж" банкны салбарын теллерээр ажиллаж байсан С нь 148 удаагийн үйлдлээр 23 данс эзэмшигчийн хугацаатай хадгаламжийн данснаас 279 сая төгрөгийг завшсаныг тогтоожээ. Тэрээр уг хэргээ үйлдэхдээ гэрээ дуусаагүй байхад харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурж хугацаа алдуулан зарлага гаргаж ашигласан, баримтгүйгээр зарлагын гүйлгээ хийснийг тогтоосон байна. Мөн харилцагчийн тушаасан орлогын мөнгийг дэвтэрт бичилт хийж дансанд орлогын гүйлгээ хийлгүйгээр тушаасан орлогыг хувьдаа завшиж байсан зэрэг хэргүүд илэрсэн аж.  Тиймээс тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сум дундын шүүхэд шилжүүлжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • 8888
    овоо гар шив дээ.тэнэг л байна .мэдэгдэхгүй өнгөрнө гэж байхгүйг мэддэггүйм байх даа.тэнэг тэнэг
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • 080
    БОЛЬЁ ОО
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025