Хэзээний л намба төгс А.Долгор хатагтайн гоо үзэсгэлэнг эрчүүд нүд хужирлаад зогсохгүй хүүхнүүд ч жиг жуг ярилцдаг. Хаа явсан газартаа итгэлтэй бардам төрх, гоо сайхнаа өөрийнхөөрөө байлгаж чадахгүй элдвээр чамирхдаг энэ сонгодог хатагтайн имиж энэ насны өндөрлөг дээр ч гандан буурахгүй брэнд тэргүүтэн чамин гоёлоор өөрийгөө илэрхийлэх болжээ. Тэрбээр монгол орноо хөгжүүлье хэмээн дотоодын гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бөгөөд гоо үзэсгэлэнгийнх нь нууц тэрээр өглөө болгон мөнгөн аяганд хийж хонуулсан цэвэр усаар нүүрээ угаадагдагаас гадна хаа дайралдсан газраа боломж л олдвол унтаж орхидог их нойртой нь холбоотой гэдэг. Ер нь эмэгтэй хүн сайн унтдаг бол арьс үрчлээтэх, унжих алив аюулаас айхгүй байж болно гэсэн шүү. 

Сэтгэгдэл байхгүй байна