Төмөр хатагтай таалал төгслөө

Их Британийн ерөнхий сайд асан, “Төмөр хатагтай” хэмээх Маргарет Тэтчер 87 настайдаа өчигдөр таалал төгсчээ. Лондоны төв дэх Риц зочид буудалд байрлаж байсан түүний зүрх нь зогсч, мөнх бусыг үзүүлсэн байна. Их Британийн анхны хатагтай ерөнхий сайд, консерватив үзэл баримтлалт Маргарер Тэтчер 1979-1990 оны хооронд гурван удаа сонгуульд ялалт байгуулж, ерөнхий сайдаар сонгогдож байв.

Их Британийн одоогийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон түүнийг агуу англи хүн байсан хэмээсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүнийг “Хүний эрх, эрх чөлөөний төлөөх агуу тэмцэгч байсан” хэмээн дурссан байна.

Төмөр хатагтайг ирэх долоо хоногт эцсийн замд нь үдэх бөгөөд энэ үеэр Гэгээн Павлийн цогчин дуганд салах ёслол үйлдэж, хүндэт харуул жагсах гэнэ.

Түүнийг оршуулахад Их Британи даяар эмгэнэл зарлахгүй боловч Диана гүнж болон хатан хаан Элизаветагийн ээжийн нэгэн адил хүндэтгэл үзүүлэх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025