Зар: Эр хүн шиг эр хүн хайж байна

Өнгөрсөн баасан гарагт хаврын чуулган нээлтээ хийж халуухан шиг юм болсон. Мэдээж Ерхийлөгчийн хэлэх үг, гишгэх мөр хэн хүнээс илүүтэй МАН-ынханд таалагдаагүй нь бодит үнэн. Харин тэднийг даган баяссан “Шударга ёс эвсэл”-ийн гишүүн З.Баянсэлэнгэ ахайтанд  юу нь таалагдаагүй болоод ийн авирласан нь олныг гайхшруулсан биз ээ. Н.Энхбаяр дарга нь сураг ажиггүй болсонд уу?, Төрөлхийн тэмцэгч маркын генд нь үү?, Үнэхээр Ардчилал нэрийн дор дарангуйлал үүсээд байна уу? гээд олон асуулт гарсан билээ. Тэгвэл тэрээр эр хүн шиг эр байхгүй болохоор төрийн тэргүүний өөдөөс ийн ширээ цохин боссон гэнэ.  З.Баянсэлэнгэ түшээ хэлэхдээ “Өнөөд¬рийн  нийгэмд эмэгтэй хүн илүү зоригтой, үзэл бодол, ар гэр, үр хүүхэд, амьдралдаа үнэнч байдаг шигээ үзэл бод¬лоосоо ухарч, шантардаггүй. Тэр үүднээсээ худал зүйлтэй эв¬лэрээд сууж  чадсангүй. Өөрөөр хэлбэл,  эр хүн шиг эр хүн ховордсон учраас эмэг¬тэй хүн тэдний өмнөөс буруу зүй¬лийг нь хэлэхгүй бол болохгүй цаг иржээ” хэмээсэн байна. Тэгэхээр энэ төрийг түшэн суугаа хатан ухаантнуудад маань эр хүн шиг эр хүн хэрэгтэй байгаа бололтой.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025