Анугийн удаах хайр

Дуучин Ч.Уранхолбоо буюу Ану өнгөрсөн 02сарын 14-нд өөрийн "facebook" хуудсаараа дамжуулан Б.Түвшинбаяр хэмээх залууд хайр сэтгэлээ илчилсэн. Ийнхүү зориг гарган зарласан хайр сэтгэлийн эзэнтэйгээ хамт хятадад сурдаг бөгөөд түүнийг нь манайхан хятад монгол хэмээн элдэвээр шуугих болсон ч өнгөрсөн амралтын өдрүүдээр хосуудын хамтдаа авхуулсан гэрэл зураг олонд цацагдсанаар дээрхи ярианууд эцэс боллоо. Ийнхүү багагүй хугацаанд найзалж нөхөрлөсөний эцэст нэг нэгэндээ хайраа илчилж халуухан хайрандаа умбаж явна. Хэсэг хугацаанд бизнесмэн эрчүүдтэй нэр холбогдож хэл амны бай болж гурван жил үерхсэн найз залуугаасаа сенсацитайгаар хоёр тийш болж байсан саяхан. Дорвитой уран бүтээлгүй Ану хамгийн үнэтэй машин, хамгийн үнэтэй гар утас, хамгийн үнэтэй хаусд амьдардагаа хэнээс нууж хаахгүй үеийн бүсгүйчүүдийнхээ атааг хүргүүлж басхүү алмайруулдаг. Яг л үлгэрт гардаг гүнж аятай амьдарч, брэнд гэдгийг утгаар нь өмсдөг гайхалтай дуучин бүсгүй. Насаараа урлагт хүчин зүтгээд Анугийн дайтай эд хөрөнгө цуглуулж чадаагүй чадалтай дуучид ч байдаг. Тэгвэл гадаад үзэмж, хиймэл төрхөөрөө хүссэн амьдралын замналаараа амьдарч яваа адтай бүсгүй ийн хайраа олоод байгаа аж. Ямартай ч залуу халуухан хосууддаа аз жаргал хүсье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ochirt
    Hun Torson toorog Zursan Zuragaaraa amidardag yum ene huuhenii urd nasnii buyan zaya odoo irj bga yum oshoo saihan amidraarai
    2013 оны 06 сарын 02 | Хариулах
  • ochirt
    Hun Torson toorog Zursan Zuragaaraa amidardag yum ene huuhenii urd nasnii buyan zaya odoo irj bga yum oshoo saihan amidraarai
    2013 оны 06 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025