Хаана яваа бол тэр минь

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлуудын хамгийн халуухан нь УИХ-ын дэд дарга С.Баярцогтынх байсан. Хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан, УИХ-ын гишүүний тангаргаа зөрчсөн, Сонгуульд нэр дэвшихдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн сэжиглэгдэж, улмаар ухаан санаа нь самуурсан гэх түүнийг хаана, юу хийж яваа болоод энэ хэргийнхээ талаар хэрхэн хариулт өгөхийг олон хүн чих тавин хүлээж байгаа. Тэгвэл гадаад дахь дансандаа гуравхан сая төгрөгтэй С.Баярцогт  “Чингис хаан” нисэх буудлын VIP заалаар үйлчлүүлэн харийн орныг зорьсон сурагтай. Тэрээр өчигдөр өглөө Москва -Берлины чиглэлийн онгоцоор Европын орнуудруу явсан хэмээн эх сурвалж хэлж буй юм.  Харин хэзээ ирж хийсэн гэмээ ухаарч, албан тушаалаасаа буухыг хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм. Энэ дашрамд дуулгахад С.Баярцогттой яг адилхан хэрэгт холбогдож, байдалд орсон Францын Төсвийн сайд Жером Кахузак өөрийн саналаараа өндөр дээд албан тушаалаасаа огцорсон гэнэ лээ.  


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • *****
    uruvdultei zaluu, archaagui argatai um be dee
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • zochin
    bulhaigaa darah ged yaaraad yavj de
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • zochin
    harvaashudalaa yarij ardtumniig huurch mehelj baigaa n medegdej bainlee,
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • hi
    ish chaavaas
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • *****
    ish chaavaas
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025