Ардын намынхан албаа алдсаар одоо бүр гайгүйхэн суудалд тэднээс хүн үлдэхгүй болж буй бололтой. 2012 оны УИХ-ын сонгуулиар АН засгийн эрхийг авсан даруйд дээр доргүй улс төрийн томилгоо хийсний дотор МҮОНРТ багтсан. Багтах ч учиртай. Ер нь энэ телевизийг олон нийтийнх гэхээсээ илүүтэй тухайн засаг барьсан намын өмч хэмээвэл зохистой. Ямартаа ч саяхан Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн сурагтай. Өнөөх л намчирхсан үзэл бодлоос болж түүнийг ийн халж буй гэнэ. Бүр тодруулбал, Ц.Бавуудоржийн албаны нэгэн ажилтан нэлээд халамцуухан албаны даргадаа томорч “Муусайн Ардын намын гуйлгачид эндээс зайлвал таарна” гэж агсам тавьсан аж. Хариуд нь Ц.Бавуудорж “Энэ нөхөр бид хоёрын хэн нэгэнд хариуцлага тооцно уу” гэж дээд удирдлагадаа алтан хошуу хүргэтэл өөрийг нь ийнхүү ажлаас нь халсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна