Зэвсэгт этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байжээ

Энэ сарын 2-нд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Төмөрчөдөрийг зэвсэглэсэн этгээдүүд хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Харин өчигдөр орой зэвсэглэсэн гэмт этгээдүүдийг гэртээ нуугдаж байхад нь баривчилсан байна. Гэмт этгээдүүд 17-19 насны Ховд аймгийн Булган сумын 12 жилийн нэгдүгээр сургуулийн сурагчид байсан байна.
Тэднийг баривчлах үед  хэрэг хийсэн буу, хэрэг хийх үедээ өмсч байсан гутал мөр зэрэг эд мөрийн баримтыг  хураан авсан байна.  Талийгаачийг өнөөдөр өглөө  нутаглуулсан бөгөөд Монгол Улсын бүх  цагдаагийн алба хаагчид нэг минут дуугүй байж эмгэнэл илэрхийлсэн байна. Манай улсад анх 1969 онд цагдаагийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдаж байсан бөгөөд нийт 59 цагдаа ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан байна.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • muu ahmad
    ter mu ahmad yu ch medehgui turshlagagui ded ahlagchig urdaa oruulaad aluulchihsan bna shdee. Tsagdaagaas huuvul taarna.
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025