Хилийн дээс алхсан алдарт “Батаар” буюу динозаврын араг ястай ноцолдсоор соёл урлагийн газрын өндөр сэнтийгээсээ буусан энэ эрхмийг Бадраагийн ач, Бадар-Ууганы хүү гэдгээр нь хүмүүс танимхайрдаг. Гэхдээ Б.Наранзун ноёнтонг өнгөрсөн гурван жилийн хугацаанд чамлахааргүй ажиллаж, соёлын салбарт томоохон өөрчлөлт хийж чадсан хэмээн журмын нөхөд нь үнэлдэг. Нэг үгээр хэлбэл Б.Наранзун дарга байх ахуйдаа “орилсоор” байгаад соёлын яамыг өрх тусгаарлуулсан гавьяатан. Харин Монголын рок попын гэр бүлд чамгүй олон чадварлаг бүтээгдэхүүн бэлдсэн түүнийг хувь хүнийх нь тал дээр ардын урлаг судлаач мэргэжилтэй, уйгаржин монгол бичигтэй, морин хуурыг мэргэжлийн хэмжээнд тоглочихдог, 16 настай охинтой, амьдралын хал үзсэн эр хэмээн тодорхойлдог юм билээ. Нэг бус хоёр удаа амьдрал зохиосон Наранзуны анхны гэргий Уянга хэмээх бүсгүй байсан. Харин хоёр дахь сонголт нь гадаадад боловсрол эзэмшсэн, мэдлэг боловсрол өндөртэй Цолмон гэх бүсгүй бөгөөд хосууд хааяахан хөтлөлцөж яваа харагддаг. Ямартай ч гэргийтэйгээ хамт амьдрах болоод багагүй хугацааг үдсэн Б.Наранзун “дарга” хэмээх сэтэрээсээ салсан даруйдаа “хувьсгалын ажил гэсээр байтал хувийн амьдралаа нэлээдгүй хойш тавьсан байна. Одооноос ажил амьдралаа хослуулна даа” хэмээж байсан. Тэгэхээр Б.Наранзун тун удахгүй үрийн зулай үнэрлэж, хуримын зар түгээж мэдэх юм шүү. Түүнд амжилт хүсье. “Батаар”-ын найз
Хилийн дээс алхсан алдарт “Батаар” буюу динозаврын араг ястай ноцолдсоор соёл урлагийн газрын өндөр сэнтийгээсээ буусан энэ эрхмийг Бадраагийн ач, Бадар-Ууганы хүү гэдгээр нь хүмүүс танимхайрдаг. Гэхдээ Б.Наранзун ноёнтонг өнгөрсөн гурван жилийн хугацаанд чамлахааргүй ажиллаж, соёлын салбарт томоохон өөрчлөлт хийж чадсан хэмээн журмын нөхөд нь үнэлдэг. Нэг үгээр хэлбэл Б.Наранзун дарга байх ахуйдаа “орилсоор” байгаад соёлын яамыг өрх тусгаарлуулсан гавьяатан. Харин Монголын рок попын гэр бүлд чамгүй олон чадварлаг бүтээгдэхүүн бэлдсэн түүнийг хувь хүнийх нь тал дээр ардын урлаг судлаач мэргэжилтэй, уйгаржин монгол бичигтэй, морин хуурыг мэргэжлийн хэмжээнд тоглочихдог, 16 настай охинтой, амьдралын хал үзсэн эр хэмээн тодорхойлдог юм билээ. Нэг бус хоёр удаа амьдрал зохиосон Наранзуны анхны гэргий Уянга хэмээх бүсгүй байсан. Харин хоёр дахь сонголт нь гадаадад боловсрол эзэмшсэн, мэдлэг боловсрол өндөртэй Цолмон гэх бүсгүй бөгөөд хосууд хааяахан хөтлөлцөж яваа харагддаг. Ямартай ч гэргийтэйгээ хамт амьдрах болоод багагүй хугацааг үдсэн Б.Наранзун “дарга” хэмээх сэтэрээсээ салсан даруйдаа “хувьсгалын ажил гэсээр байтал хувийн амьдралаа нэлээдгүй хойш тавьсан байна. Одооноос ажил амьдралаа хослуулна даа” хэмээж байсан. Тэгэхээр Б.Наранзун тун удахгүй үрийн зулай үнэрлэж, хуримын зар түгээж мэдэх юм шүү. Түүнд амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна