Орчин үеийн судлаачдын үзэж буйгаар , зүүд ихэвчлэн хийсвэр зүйлсээс тогтсон энх замбараагүй зүйл.Зүүд үүсэх шалтгаанууд:
1.Сэтгэл санааны тогтворгүй , санаа зовсон байдал.
Хэдийгээр батлагдаагүй ч, хэт хурдан хэмнэлттэй амьдралын хэв маяг нь хүний сэтгэл санааг тогтворгүй болгож нойргүйдэхтэй холбоотой нь зайлшгүй хэрэг,гэвч бас нэг тодорхой зүйл нь хүн сэрүүн үедээ учирч буй айдас нь зүүдэнд заавал ордог.
Судлаачдын зүүдний тайлбарын судалгааны явцад ажиглагдсан нэг зүйд бол зүүдний ихэнхи утга нь ямарваа нэгэн утга санааг дүрсэлсэн орчныг эсвэл сэтгэл санааны байдлыг ихээр илэрхийлсэн байдаг нь зүүдлэж буй хүний сэтгэл санаа тогтворгүй, санаа зовсон байдлыг арилгахад чиглэсэн байдаг .
Ихээр санаа зовиносон тайван бус хүн муухай зүүд зүүдлэх нь элбэг байдаг. Иймээс унтах үедээ тайван бус зүүд зүүдлэж буй хүн сэрсэн үедээ сэтгэл дотороо маш их зовинол тээж яваа нь гарцаагүй юм.ийм хүмүүс ямар нэг сэтгэл зүйн хандлага, сүрдүүлгэд их эмзэг ханддаг сэтгэл зүйтэй байдаг.
2. Бодит амьдрал дээрхи дахин өөрчлөлт
Зүүдний хамгийн энгийн онцлого нь бодит амьдрал дээрхи өөрчлөлтийг тусган авч өөрчлөн нэгэн шинэ хачин орчныг бий болгож байдаг.
Жич: Нэгэн энгийн зүүдэнд таны тархинд нэгэн дүрслэл бий болж., энэ орчинд таны танил хоёр хүн хурим хийн Италийн усан хот Венецийн усан завиар зугаалж байна гэж зүүдлэх, хэдийгээр энэ хоёр хүн бие биеэ танихгүй ч тодорхойгүй ямар нэг шалтгаанаар энэ зүүдний орчин бий болсон байна. Зүүд бол маш уудам орчин учраас илүү өргөн хүрээгээр зүүдний орчинг ажиглах хэрэгтэй ? Яагаад ямар холбогдолгүй үйл явдлууд нэг зүүдэнд орж байна вэ? Магадгүй эдгээр үйл явдлууд нэг дор зүүдлэгдэж байгаа нь зүгээр нэг шинэ хачин дүрслэл биш байж ч болох юм.
3. Бие махбодын хариу үйлдэл
Зүүдэнд сэтгэл санааны илрэлээс гадна биет зүйлийн хариу илэрхийлэл буюу гүн нойрсон хэвтэж буй бие махбодын гаргаж буй дохио байж болно.
Жич: Байнга зүүдлэгддэг зүүд болох өөрөө орон дээр хэвтэж байх үед ямар нэгэн зүйл дөхөн ирж гарнаас чанга зуурч байна гэж зүүдлэх, хэдийгээр ийм зүйл ховор байдаг, ийм зүүд зүүдлэсэн хүмүүс ихэвчлэн зүүдлэж байх үед ямар нэгэн үнэр мэдэрсэнээ хэлдэг. Түүнээс гадна зарим хүмүүс өвдөлтийг мэдэрдэг. Ийм төрлийн мэдрэмж нь зүүдний эхэн үед мэдрэгддэг. Ихэнхи үед хүмүүсийн зүүдэндээ мэдэрч буй биеийн мэдрэмж нь сэрсэний дараа амьдралд мэдэгддэггүй .
4. Их тархины идэвхижилт
Сэтгэл санааны өөрчлөлтийн зүүд нь бодит зүйл дээр биелэлээ олох нь амархан байдаг. Хүн зүүдлэх үед их тархи идэвхижилт тод ажиглагддаг байна. Нойрсох үед биеийн идэвхижилт маш ихээр буурч амьсгалын хэмнэл сэрүүн байх үеэс хоёр дахин буурна.Зүрхний цохилт 40-70% буурна мөн бодисын солилцоо болон даралт их хэмжээгээр буурдаг. Харин тархины үйл ажилллагаа ердөө 5-10% буурч байгааг Харвард сургуулийн судлаачид тогтоосон байна.
Гэхдээ эн нь тархины зарим хэсэг буюу анхаарал төвлөрөл, сурах, мэдээлэл цэгцлэх, ой санамж зэрэг хэсэгт хүчтэй нөлөөлж байдаг. Эдгээр хэсэг нь нойрсож байх явцад идэвхи нь 50%-р буурч, нүдний хөдөлгөөн зогсоно.
Нойрноос сэрсэн үед тархины сурах, ой тогтоолт,анхаарал төвлөрөлт зэрэг хэсгүүд идэвхитэй ажиллаж эхлэн, тархин дахь мэдээллийг хэрэгтэй болон хэрэггүй гэсэн хэсэгт хуваан ангилдаг.
Тархи лууорж буй мэдээлэл нь тархины мэдээлэл ангилах чадвараас үргэлж хэтэрч байдаг бөгөөд ой санамжийн нөөцийн хэсэг нь мэдээллийн хэрэгцээт чанар болон хугацаа зэргээр нь ангилаж байдаг.
Тархи ямар ч үед холбогдох мэдээллийг хүлээн авдаг ба ингэснээр хурдан хугацаанд хувиарлаж чаддаг байна.
Соёлын утга санаа багагүй хэмжээгээр агуулсан зүүд нь их хэмжээний мэдээлэл агуулж , өөрийн дэлхий дээр эзлэх байр сууриндаа хэрхэн хандахыг мэдэхэд тусалдаг. Хүн бүхэн амьдралдаа ямарваа нэгэн хүсэл тэмүүлэл , сэтгэл дундуур байдал эсвэл айдасаар дүүрэн байдаг.
Соёлын агууламж бүхий зүүд нь бидний энэ сэтгэл дундуур болон хязгаарлагдмал байдлаас төрөн гардаг , энэ нь бидний өөрийн нийгмийн эзлэх байр суурь болон амьдрал дээрх байж болох байр суурийг илэрхийлж өгдөг.
Сэтгэгдэл байхгүй байна