Улс төрчид хүлэг сайн морьдын хурд юугаар хийморь зиндаагаа илэрхийлэх болоод багагүй хугацааг үджээ. Тиймдээ ч уяач түшээдийн тоо жилээс жилд нэмэгдэж төрийн ордонд хурдан хүлэг лугаа дүүхэлзэн суух болоод буй юм. Алдарт уяач М.Энхболд, Ч.Улаан, Г.Батхүү, Б.Наранхүү, Д.Бат-Эрдэнэ гээд уяач төрийн түшээдийн цуваа уртаа гэгч нь үргэлжилнэ. Тэгвэл экс Ерөнхий сайд Д.Бямбасүрэн энэ явдалд ихэд бухимдангуй ханддагаа нэгэн ярилцагад онцолжээ. Тэрээр “УИХ болон Засгийн газрын гишүүн гэдэг чинь нэг хүний яс янгинуулам хүнд ачаа юм шүү дээ. Гэтэл одоо манай УИХ-ын гишүүд алдарт уяач болоод явж байгаа нь уяачийн хөдөлмөрийг доромжилж байгаа юм шиг хандаж байгаа хэрэг. Уяач гэдэг чинь нойр хоолгүй ажил¬ладаг маш хүнд ажил шүү дээ” хэмээсэн юм. Үнэхээр ч хэдхэн жилийн өмнө хурдан хүлэг гэдэг удам судартай ясны сайн уяачдын цаг заваа зориулдаг зүйл байсан бол эдүгэ хөрөнгө бэлтэй, цаг завтай эрчүүдийн хобби болж хувирсан нь яалт ч үгүй үнэн юм шүү.
Сэтгэгдэл байхгүй байна