Ерөнхий сайд өчигдөр жижиг дунд үйлдвэрийн сангийн зээлдэгчид, бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцсан. Тэгэхдээ ”Урбан” жинсэн өмдний үйлдвэрт очиж дахин давтагдашгүй, өвөрмөц стилийн Монгол жинсэн өмд үйлдвэрлэж байгаатай танилцаж ихэд сэтгэл хангалуун буцсан бололтой. Энэ талаар тэрээр өөрийн твиттертээ “Би жинс захиалж оёулж өмсөхөөр шийдлээ. Сайхан хийдэг юм байна, хүмүүс ээ. Бүгдээрээ захиалъя. Борлуулалт нь сайн байгаа гэнэ” хэмээн жиргэсэн нь олныг дагуулахад хүргээд байгаа гэнэ шүү. 
Сэтгэгдэл байхгүй байна