Цэнхэр гаригийн цаст зулайг бямба гаригт зорино

Монгол хүн сансарт ниссэн
Монгол хүн олимпийн аварга болсон
Монгол хүн Эверестийн оргилд хүрсэн
Монгол хүн өмнөд туйлд очсон

Тэгвэл одоо Монгол хүн Хойд туйл буюу Дэлхийн зулайд очихоор аялалаа эхлэх гэж буй сайхан мэдээг бид өмнө нь дуулгаж байсан билээ.
Тэгвэл  МУГТ, уулын спортын ОУХМ, дэлхийн дээвэр Эверестийн оргилд хүрсэн анхны монгол уулчин Г.Өсөхбаяр Хойд туйлыг зорин аялах 20 хоногийн аялалдаа ирэх бямба гаригт гарах гэж байна. Тэрээр Хөвсгөл далайн мөсөн дээр анх удаа 160 км-ийн өвлийн дугуйн аялал хийснээс гадна Өвөрхангай аймгийн Улаанцутгалангийн хүрхрээнд мөсний авиралт хийж, Хойд туйлд аялах үндсэн бэлтгэлээ хангасан аж.  Түүнийг өчигдөр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар албан ёсоор хүлээн авч уулзан, амжилт хүссэн. Харин хойд мөсөн далайг туулж, дэлхийн бөмбөрцөгийн хамгийн хойд цэг болох Хойд өргөрөгийн 90 градуст хүрч,  цэнхэр гаригийн цаст зулайд Монгол хүн хөл тавих анхны түүхэн аялалыг МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бол ерөнхий зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Спортын бэлтгэлийн төв ажиллаж байгаа юм.  
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025