АН уу, МАН уу

Хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ. Энэ чуулганаар хэлэлцэх асуудлуудад УИХ-ын дэд дарга Л.Цог гарын үсэг зурж ерөнхийдөө төлөвлөгөө энэ тэрээ гаргаад буй. Мөн хаврын чуулганаар болох  хамгийн чухал  үйл явдал нь УИХ “элэг бүтэн” болох юм. Тухайлбал Өвөрхангайн тойргоос нэр дэвшигчдийн маргааныг эцэслэж тангарага өргүүлэх учиртай. Харин Сонгино-Хайрхан дүүргийн нэг мандатны эзнийг энэ сарын 14-нд дахин санал хураалтаар шийдвэрлэнэ.  Тодруулбал, Ардын намаас нэр дэв¬шигч Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр на¬рын хэн олон санал авсан нь УИХ-ын гишүүний үнэмлэхээ гар¬даж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм. Тэгэхээр үлдсэн хоёр мандат АН-ынх байх уу, МАН-ын байх уу гэдэг нь тун удахгүй тодорхой болох нь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025