Хүн унтаж байх явцад тархины эд ихэнхи эсүүд биеийг тайван байлгадаг ч энэ хяналт бас бүх хэсгийг хамарч чаддаггүй байна. Иймээс тархин дахь зарим эд эсүүд сэрэлтийн идэвхитэй байдалд байсанаар хүн зүүдэлдэг. Иймд зүүд нь тархины эд эсийн хөдөлгөөнөөс хамаарна гэж хэлж болно. Хэрвээ цөөн тооны эд эсийн хөдөлгөөн сэрсэн байдлаа алдах үед тархи бүхэлдээ хянагдаж, ой санамжийн хэсгүүд ямарч саадгүйгээр эргэн сэргэнэ, ингэснээр хүн янз бүрийн этгээд хачин зүүд зүүдлэх нь элбэг байдаг. Хэрвээ тархины сэргэг байгаа эд эсүүд нь хэл яриа болон хөдөлгөөний эд эсүүдтэй холбоотой бол хүн зүүдэндээ ярих , зүүдэндээ явах зэрэг үйлдүүд хийдэг байна. Зүүд нь хүн унтаж байх явцад, ялангуяа унтах явцад нүдний хөдөлгөөн ихсэх үеийн мэдрэл үйл ажиллагааны идэвхжилийн илрэл, нэгэн төрлийн сэтгэл зүйн өөрчлөлт бөгөөд ухамсрын ямарваа түвшин дэхь идэвхижилийн үр дүн юм.
Зүүд нь хүн унтаж байх явцад, ялангуяа унтах явцад нүдний хөдөлгөөн ихсэх үеийн мэдрэл үйл ажиллагааны идэвхжилийн илрэл, нэгэн төрлийн сэтгэл зүйн өөрчлөлт бөгөөд ухамсрын ямарваа түвшин дэхь идэвхижилийн үр дүн юм.
...Нэгэн философичийн тайлбарласанаар, хүн өөрийн мэдэлгүй маш их хэмжээний мэдээлэл, үзэл бодол, санаа оноо,хүсэл тэмүүлэл зэргийг өөртөө агуулж байдаг эдгээр нь нийгмийн үзэл санаа, хуулиас хамаарч өөрийн мэдэлгүй ихэвчлэн дотроо хадгалагдан үлдэж анзаардаггүй байна.
Хүний сэтгэл зүйг далайд хөвөх мөсөн уултай зүйрлэн үздэг бөгөөд хүний ухамсарын хэсгийг олж харахад хэцүү олон төрлийн хэлбэрээр илрэн гарч байдаг. Үүний нэг хэлбэр нь зүүд юм аа.
Ямар үед, зүүд нь ямарваа нэгэн идэвхижүүлэгч шалтгаантай байж үүссэн мэдрэлийн тархины эд эсийн идэвхжилт юм, гэхдээ энэ нь тийм ч сайн ажиглагддаггүй мөн өөрийн хяналтгүй зүйл юм. Ямарваа нэгэн зүйлийг зөгнөн, урьдчилан тааварласан зүүд байдаг.
Жишээ нь: Та хөлөө нохойд хазуулж байна гэж зүүдлээд хэд хоногийн дараа хөл тань үнэхээр хавдаж юм гарсан байвал үүнийг юу гэж тайлбарлах вэ?
Шинжилэх ухааны үндэслэлгүй тайлбар бол зүүд тань хөл өвчлөхийг урьдчилан зөгнөн байна гэх.Гэтэл энэ үзэгдлийн мөн чанар нь хүний биеийн доторхи сэдлээс үүсэлтэй.Хөл хавдаж юм гарах нь нэг өдрийн дотор үүсэх хурдан үзэгдэл биш, эхний явцад бага зэрэг өвдөлт мэдрэгдсэн ч тэвчишгүй мэдрэмж төрөхгүй, иймээс анзаарч мэдэхэд хэцүү, тэгээд ч хүн сэрүүн байх үедээ гадаад орчны нөлөөллөөс болж жижиг зүйлийг анзаарахдаа муу байдаг.
Гэвч хүн унтах үедээ тархины ихэнхи эд эсүүд хяналтанд тайван байж, дотоод жижиг өвдөлтийг ихээр мэдэрдэг, энэ өөрт тань мэдрэгдэх боловч хянах боломжгүй болж үүнээс холбогдох үйл явдалууд өөрийн эрхгүй зүүдэнд холбогдон гарч ирж, хөлөө нохойд хазуулах эсвэл морь унах үед унаж хөлөө гэмтээж байна гэх зэргээр зүүдэлдэг байна. Энэ нь зүүд зөнтэй байдгийн шалтгаан юм.
Сэтгэгдэл байхгүй байна