С.Зориг агсаны хөшөөний тамхи алга болсонд Ардчилсан намынхан ихэд бухимдаж байгаа сурагтай. Бүр хэргийн этгээдийг хайж байгаа талаар хэвлэл мэдээлэл дурьдсан байна лээ. За тэр ч яахав. Нэг хэсэг хийх ажлаа олж ядсан хүмүүс хайгаа л биз... Харин тэр тамхи хэнд хэрэг болох болоод ийн авч одов. “Зориг сан”-гийн нэгэн “дарга” дулааны улирал ирж буйтай холбоотойгоор гудамжны хог түүдэг, архичин нөхөд тайрсан хэмээн тайлбарласан. Гэхдээ тамхины хяналтын тухай хууль ид яригдаж байх үед “Хууль хэрэгжиж эхлэхээр тамхи бариад зогсож байгаа С.Зоригийн хөшөөг ч бас буулгах хэрэгтэй” хэмээн нийслэлийн удирдлагуудад хандаж, бичиг хүргүүлж байсан удаатай. Тэгэхээр олон нийт ихээр холхидог тус газар тамхи барьж зогссоноороо “хөшөө” буруутан болж ийнхүү тамхиа хураалгаж байгаа юм болов уу гэх хошин санаа хүн бүхний толгойд орж ирэх нь дамжиггүй. Хэрэв тийм бол тэр тамхийг хэн авав... Шударга, шулуун зантайгаараа О.Магнай юу, хууль баталсанаараа Л.Эрдэнэчимэг үү гээд л асуудал ар араасаа гарна. Юутай ч С.Зориг агсны салаанд байсан тамхи тайрагджээ та минь. О.Магнай юу, Л.Эрдэнэчимэг үү
С.Зориг агсаны хөшөөний тамхи алга болсонд Ардчилсан намынхан ихэд бухимдаж байгаа сурагтай. Бүр хэргийн этгээдийг хайж байгаа талаар хэвлэл мэдээлэл дурьдсан байна лээ. За тэр ч яахав. Нэг хэсэг хийх ажлаа олж ядсан хүмүүс хайгаа л биз... Харин тэр тамхи хэнд хэрэг болох болоод ийн авч одов. “Зориг сан”-гийн нэгэн “дарга” дулааны улирал ирж буйтай холбоотойгоор гудамжны хог түүдэг, архичин нөхөд тайрсан хэмээн тайлбарласан. Гэхдээ тамхины хяналтын тухай хууль ид яригдаж байх үед “Хууль хэрэгжиж эхлэхээр тамхи бариад зогсож байгаа С.Зоригийн хөшөөг ч бас буулгах хэрэгтэй” хэмээн нийслэлийн удирдлагуудад хандаж, бичиг хүргүүлж байсан удаатай. Тэгэхээр олон нийт ихээр холхидог тус газар тамхи барьж зогссоноороо “хөшөө” буруутан болж ийнхүү тамхиа хураалгаж байгаа юм болов уу гэх хошин санаа хүн бүхний толгойд орж ирэх нь дамжиггүй. Хэрэв тийм бол тэр тамхийг хэн авав... Шударга, шулуун зантайгаараа О.Магнай юу, хууль баталсанаараа Л.Эрдэнэчимэг үү гээд л асуудал ар араасаа гарна. Юутай ч С.Зориг агсны салаанд байсан тамхи тайрагджээ та минь.
Сэтгэгдэл байхгүй байна