Могой жилд төрөх Монголын сайхан бүсгүйчүүд эхнээсээ ээж болж, хөөрхөн хүүхдээ өлгийдөн аваад буй билээ. Саяхан жүжигчин, мисс Б.Гэрэлчулуун амаржиж охинтой болсон талаар бид дуулгаж байсан. Тэгвэл дахин нэг мисс бүсгүй амаржисан нь Азийн хатан хаан өргөмжлөлт, мисс Г.Оюунгэрэл гэнэ. Тэрээр хүүхдийнхээ хүйсийг ихэд нууцлаж байгаа бөгөөд ээж болсон тун ч сэтгэл хангалуун байгаа аж. Мисс бүсгүй сэтгэгдлээ “35 цаг өвдөж байж хөөрхөн алаг үрийнхээ уйлахыг сонсож баярын нулимс унагалаа… Ээж болох амаргүй, бас хэмжээлшгүй аз жаргалтай мөч байдаг юм байна. Энэ бүх хугацаанд хань минь, ээж минь хамт байлаа. Хайртай шүү, та нартаа. Бас бүх найзууддаа баярлалаа” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл байхгүй байна