Цуврал...Зүүд ба амьдрал
Хүн бүхэн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг ба унтах хугацааны тавны нэгд нь зүүдэлдэг байна. Зүүд зүүдлэх нь хүн болгонд байдаг нэгэн төрлийн хачирхалтай үзэгдэл .Эрт үеэс одоог хүртэл дорно өрнийн бүх л соёлын үед
зүүдний тайлал нь оньсого хэвээр үлдсэн юм. Орчин үеийн соёл иргэншил хөгжихөөс өмнө хүмүүс зүүдийг ямар нэг зөн билгийн чиглүүлэгч эсвэл буг чөтгөрийн зүйл зэргээр үздэг байн. Эртний Грекийн философич “ Сайн хүн сайн зүүд зүүдэлдэг, муу хүн муухай зүүд зүүдэлдэггүй” гэдэгт итгэдэг байсан бол харин орчин үед өөрчлөгдсөн. Эртний Хятад, Европын орнууд зүүдний тайлалыг арай өөрөөр тайлбарлаж ирсэн байна.
Сэтгэл судлалын шинжилэх ухаанд зүүдийг тайлбарлахдаа, зүүд бол хүн нойрсож байх ухамсрын түвшин доор өөрөө үүсч бий болж буй сэтгэл зүйн хувирал гэсэн байна. Орчин үеийн сэтгэл судлаачийн үзэж буйгаар хүн, амьтад ч зүүдэлдэгийг судалгаагаар нотолсон байдаг.Амьтад зүүдлэх үед нүдний хөдөлгөөн ихэсдэг бол хүнээс ялгаатай нь нойрноос сэрсэний дараа зүүдээ сандаггүй байна.
Хүмүүс ихэвчлэн унтсанаас хойш 90 минутын хугацаанд эхний зүүдээ зүүдэлдэг бөгөөд зүүдний үргэжлэх хугацаа ойролцоогоор 5-15 минут / ихэвчлэн 10 минут/ үргэжилдэг байна. Бүхийл шөнө нойрсож байх явцад олон төрлийн нойрсох түвшин ээлж дарааллан үүсдэг ба хүн нэг шөнийн дотор 4-6 төрлийн зүүд зүүдлэн, нийт 1-2 цагийг зүүдлэж өнгөрөөдөг байна. Зарим хүмүүс огт зүүд зүүдэлдэггүй гэж ярьдаг, үүнийг сэтгэл судлаачид , эдгээр хүмүүс огт зүүдлээгүй бус харин зүүдэлсэн зүүдээ бүгдийг нь мартсан хэмээн тайлбарлдаг байна. Дээрхи тайлбаруудаас харахад бидний амьдрал зүүдтэй үргэлж зэрэгцэн оршдог.
Сэтгэгдэл байхгүй байна