
“Шинэ үсгийн багш” хэмээх кино одоогоос 13 жилийн өмнө дэлгэцнээ гарч, үзэгчийг ёстой л байлдан дагуулсан. Одоо хэр нь тус киног үзэх дуртай үзэгчид олон бий. Энэ киноны гол дүрд тоглосон хэвлүүхэн яриатай 15 настай хүү том эр болжээ. 13 жилийн дараа дахин цэнхэр дэлгэцнээ "Гэр" уран сайхны кинонднас тогтсон эрийн дүр бүтээсэн билээ. Хар багаасаа л дэлгэцийн урлагт хөл тавьсан “Шинэ үсгийн багш” Б.Гарьд, зохиолч найруулагч Б.Бадар-Ууган агсны нэрэмжит радио телевизийн сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн гэнэ лээ. Түүнийг "Гарьд магнай" киноны найруулагч Ж.Бунтар агсны хүү гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Аавынхаа мэргэжлийг өвлөн авсан авьяаслаг залууг багаас нь мэдэх урлагийнхан "Б.Гарьд ч аавынхаа шийрийг хатаах сайн найруулагч болно доо" хэмээн ам сайтай байдаг гэсэн шүү. Харин одоо тэрбээр “Star” нэртэй шинэ телевизийн продюсерээр ажиллаж буй. Хувийн амьдралынх нь тухайд нэгэн нууц дэлгэхэд, тэрбээр “SBN” телевизийн хөтлөгч Ц.Үүрцайхтай амьдралаа холбожээ. Залуу хосууд сүйгээ тавьсан бөгөөд хамтран амьдарч байгаа гэдэг. сүүлд нэгэн киноны нээлтэнд ирэхдээ манай дуранд өртсөн юм.
Сэтгэгдэл байхгүй байна