Зөөлөвчтэй болъё

Өнгөрсөнийг нэхэж өнөөдөр бичиж байгаадаа хүлцэл өчье.  Учир юу гэвээс өчигдөр Монгол бөхийн өргөөнд нэг тоглолт үзчихсэн чинь бөгс нухаж, холгоод ер тайван суусангүй. Тиймээс  л өөрт төрсөн өчүүхэн нэгэн санааг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Энэ бол сандалын зөөлөвч юм. Нэгд, бөгс амар юм аа үзнэ. Хоёрт, Монгол бөхийн өргөө гэдэг утгаараа уурлаж уцаарласан эрхмүүд аваад шидсэн ч аштайхан. Саяхан барилдаан үзэхээр ирсэн бөхийн “донтонууд” маань хайрлан хүндэлж явдаг гарьдынхаа толгойг хага цохьсон. Уурссан үзэгчид талбай руу ундаа, усны сав, ууж байсан шил, савтай байдаг бүхнээ чулуудсан. Энэ нь шидэх юм олдохгүй байсны гай. Энэ барилдааны тухайтад И.Доржсамбуу гарьд жаахан луйвар маягийн юм хийсэн нь яалт ч үгүй үнэн. Удаашруулсан бичлэгээс ч тэр нь батлагдсан.  Харин иймэрхүй эмх замбараагүй байдал гардаг нь  “Бөхийн өргөө”-нд болдог барилдаан бүрт тохиолддог зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгэхээр зөөлөвч яалт ч үгүй хэрэгтэй болоод байгаа юм. Бид сондгой тоотой сар бүр сумо бөхийн барилдаан үздэг. Тэр ордонд цугласан үзэгчдэд таалагдахгүй байх эс бөгөөс Монгол хүчтэн давбал суудлынхаа зөөлөвчийг харин ч нэг хэн хүнгүй шидэж, мөндөр мэт буулгадаг.  Бөхчүүдийн толгой дээр ч тэр нь сум шиг шунгинаж ирдэг. Гэхдээ хэн ч бэртдэггүй, хэний ч толгой хагардаггүй. Харин Монголчуудын шиддэг зүйл нь хатуу хуванцар сав бас шил. Хэдийгээр гүргэр, гүндүүгүй Монгол эр ч гэлээ, хүн болсон хойно тэр чинь өвдөнө, өмөрнө. Тэгэхээр Монгол бөхчүүдээ бас үзэгчдээ ёс жудагтай байлгая эс тэгвээс сэтгэл амар уурлаад шидэх зөөлөвчийг нь бэлдэж өгье. Суусан ч тухтай, шидсэн ч эрсдэлгүй. Хэн нэгнийг бэртээхгүй. Нэгэнт л хаана хаанаа Монгол бөхийн, Монгол эр хүний ёс жудгийг харуулж чадахгүй бол шүү дээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Dorjsambuu-d
    ene dorjsambuu gej gar dandaa ingej zavaarn. zaluu bukhchuudtei hereldej margaldaad bulhaitsaad l. Hogshirch bj hogiin gar shu
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • *****
    ugaasaa luiwarchin zarim neg garuudad tiim yum bh ni zugeeree
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • *****
    haha
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • *****
    tiin shuu
    2013 оны 03 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025