
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, саяхан болж өнгөрсөн “Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзэн, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва гэхээр уншигч та бүхэн санаж буй биз ээ. Тэгвэл 1990-ээд оны “Мөнгөн үе”-ийнхний шилийг даран гарч ирсэн утга зохиолын “Шинэ мянган” нэгдлийн найрагч залуу өнөөдөр орой 19 цагаас Монгол бөхийн өргөөнд “Омогшин бадарна” яруу найргийн цэнгүүнээ толилуулах гэж байна. Монгол хэл, Монгол ёс заншилаараа омогшин бадрах тус тоглолтоос мэддэг мөртлөө мартагдсан үгүүдийг сэргээн авч, огт мэдэхгүй Монгол үгээ шинээр нээж мэдэх боломжтой аж. Түүгээр ч барахгүй яруу найрагч маань “Үг бол өөрөө амьтай юм. Хүн дуулахыг л сонслоо гэхээс үг дууллаа гэвэл гайхна. Тэгвэл энэ тоглолтонд би үгийг дуулуулна чиг, уйлуулна чиг” хэмээн омог бардам хэлж байлаа. Юутай ч та бүхэн П.Нямлхагватай хамтдаа омогшиж, хамтдаа хэл соёлоороо бахархан, Монгол хэл, үг минь хойч үедээ түгэн цацрах тэр ариун үйлст хувь нэмрээ оруулахыг хүсвэл ганцхан удаа тоглогдох “Омогшин бадарна” тоглолтыг зориорой.

Сэтгэгдэл байхгүй байна