Ганц хүний жүжгээр энэ жилийн “Гэгээн муза” наадамд гадаадын жүжигчдийн хүчтэй өрсөлдөгч болж буй жүжигчин Ц.Баясгалан драмын театрын авьяаслаг жүжигчдийн нэг. Үүнийг нь “Гэгээн муза” наадмын хоёр ч цом гэрчилнэ. Сурган хүмүүжүүлэгч гэр бүлээс гаралтай энэ авьяаслаг бүсгүй тун үнэнч нэгэн. Өдий насыг наслахдаа худлаа ярьж үзээгүй гэвэл та лав итгэхгүй байх. Гэхдээ энэ бол түүний өөрийнх нь амнаас гарсан үг. Техник технологи хөгжиж байгаа энэ үед утсаар худлаа ярьдаг хүн захаас аваад л цөөнгүй.Ямар сайндаа л утас гэдэг зүйл хүнийг худалч болгож дууслаа гэж хэлээд худлаа яриад сууж байхав дээ. Тэгвэл жүжигчин Баясгалан утсандаа ирсэн дуудлага бүрийг авдаг. Өөрөөр хэлбэл утасныхаа дуулдлагыг харчихаад авах номер байна, авахгүй номер байна гэж ангилалт хийж их зан гаргадаггүй нэгэн.
Түүний утсанд ирж буй дуудлага голдуу ажил хэргийн дуудлага байх бөгөөд Баясгалан ч тэр бүгдэд за эс бөгөөс үгүй гэсэн хоёр л хариултыг өгдөг гэнэ лээ. Харин утсаа авахгүй байх аваас тайзан дээр эсвэл дүрийнхээ үгийг цээжлээд завгүй яваа гэж ойлгоорой хэмээн учирласан байсан.
Сэтгэгдэл байхгүй байна