Сэтгүүлч, яруу найрагч Ү. Хүрэлбаатарыг монголчууд андахгүй. “Би шинэлэг бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсдэг” хэмээн ярьдаг энэ эрхэм ард түмний аялах, сонсох дуртай олон сайхан дууг төрүүлсэн авъяаслаг нэгэн. Тэрээр оюутан байхдаа байс хийгээд л өвдчихдөг байжээ. Ангийнхан нөхөд түүнийг ямар суурь өвчтэй болоод ингэж их акт авдаг юм бол хэмээн тун их өрөвддөг байж. Тэгэхдээ магадлагаа авчирч өгөхөөр ирэх түүний царайнаас өвчний шинж тэмдэг огт илэрдэггүй байсанд ангийнх нь нөхөд хийгээд багш нар нь ихэд гайхдаг байсан байна. Нэлээд хэдэн удаагийн өвчлөлтийн дараа мань эрийн нууц илэрчээ. Байнгын өвчтөн маань акт бичүүлж аваад номын санд сууж орос монголын түүх уншаад суучихдаг байжээ.Тодорхой юмыг зольж байж амжилтанд хүрдэгийг тухайлбал өнөөдрийн олон сайхан уран бүтээлүүд төрөх үндэс нь энд байсан гэдгийг Ү.Хүрэлбаатар нотолж байна. Энэ тухай түүний ангийн анд хөтлөгч Ш.Гүрбазар олны өмнө нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгвэл тэрээр өнөөдөр “ Монгол Улсын гавьяат зүтгэлтэн" цолоор энгэрээ мялаалаа. 


Сэтгэгдэл байхгүй байна