Нарны тооллоор энэ өдөр хаврын өдөр шөнө тэнцэж, хаврын улирал эхэлсний баяр гэж Казак түмэн “Наурызын баяр” –аа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дэлхий даяар эртний энэ баярыг 300 сая хүн Лалын шашинтан хүмүүс тэмдэглэж ирсэн байна. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблей тогтоол баталж, гуравдугаар сарын 22-нийг Олон улсын наурызын баярын өдөр болгон тэмдэглэж байхаар зарлаж Монголын Казак түмэн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэгвэл Төрийн ордны ганц Казак гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Х.Бакей гуай энэхүү баяраа их өргөн дэлгэр тэмдэглэж байгаа аж. Ордны гадаа завсар зайгүй утсаар ярьж байгааг харвал баяр талархалын мэндэлчилгээнд дарагдаад ийн уужуу амьсгаа авангаа утсаар ярьж байгаа бололтой. 


Сэтгэгдэл байхгүй байна