Ким Чен Ун охинтой боллоо

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлээр охинтой болсон тухай Японы NHK телевиз мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар залуу Кимийг ийнхүү аав болсон талаарх мэдээллийг NHK Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын төлөөлөгчөөс саяхан авсан байна.  Түүнчлэн бусад эх сурвалжуудын мэдээлснээр Америкийн нэрт сагсан бөмбөгийн од Деннис Родман өнгөрөгч сард Ким Чен Унтай уулзсаны дараа залуу удирдагчийг охинтой болсныг сэтгүүлчдэд мэдээлсэн аж. Кимийн эхнэр Ри Сол Жуг хөл хүнд болсон талаарх мэдээлэл өнгөрөгч оны сүүлээр олон нийтэд ил болсон билээ.

Деннис Родман Британийн алдартай сэтгүүлдийн нэг “The Sun”-д мөн энэ талаар  ярилцлага өгсөн хэмээн шар хэвлэлүүд болоод онлайн ертөнцөөр аль хэдийн шуугиж эхлээд байгаа юм. "NBA"-гийн таван удаагийн аварга, "Детройт", "Чикаго" багийн тоглогч асан Деннис Родман Умард Солонгост ийнхүү айлчилж, төрийн тэргүүнтэй уулзаж Пхеньяны цэнгэлдэх хүрээлэнд Умард Солонгосын сагсан бөмбөгчид болон "Гарлем Глобтроттерс" багийн тоглолтыг үзэнгээ хамтдаа юм ярьж, инээлдэж байсан нь хэвлэлийнхний анхааралд өртжээ.
Олон улсад хаалттай орны төрийн тэргүүнтэй уулзаж дотно яриа өрнүүлж амжсан Денниссийн “залуу Ким охинтой болсон” гэх мэдэгдэл ийнхүү сүүлийн үед хамгийн их шуугиан тариад байгаа юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • өй
    зайлуул даа хэр удаан ингэж байна гэж бодож байгаам болдоо энэ хүүхэд
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025