Яруу найрагчдын өдөр

ЮНЕСКО-гоос жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг “Дэлхийн яруу найргийн өдөр” болгон тэмдэглэдэг . 1999 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн энэ өдрийг тохиолдуулан Монголын Зохиолчдын Эвлэлийн “Яруу Найргийн Үндэсний Төв”-өөс санаачлан зохиолчдын “Анхны номын үзэсгэлэн” зохион байгуулахаар болсон. Уг арга хэмжээг ССАЖЯам санхүүжүүлж, Хүүхдийн номын ордон хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 321 анхны номыг дэлгэн тавих аж. Үзэсгэлэнгийн үеэр зохиолчдын анхны шүлгийг уншуулж, анхны зохиолынх нь талаар хүрэлцэн ирсэн хүмүүстэй нээлттэй ярилцах бол зохиолчид өөрсдийн номоо дуудлага худалдаанд оруулан борлуулж болох юм. Мөн зөвхөн зохиол, яруу найрагаас гадна уран зохиолын орчуулагчдын анхны орчуулгын номыг ч эндээс үзэж болох аж. “Анхны номын үзэсгэлэн”  өнөөдөр 11.00 цагаас Хүүхдийн номын ордонд үнэ төлбөргүй болно. Мөн энэ хүрээнд  Утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэмээс яруу найргийн чөлөөт уншлага зохион байгуулах юм байна.Үүнд  яруу найраг сонирхдог хүн бүр өөрийн бичсэн шүлэг, эсвэл хүндэлдэг яруу найрагчдынхаа шүлгийг бусадтайгаа хуваалцан, яруу найргийн тухайд санаа бодлоо солилцох, өөрийн гаргасан ном товхимолоо сурталчлах боломжтой аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025