Эротик кинонд тоглоно

“Харри Поттер”-оор од болсон Их Британийн жүжигчин бүсгүй Эмма Уотсон Америкт хэдэн жилийн өмнө бестселлер болсон “Fifty Shades of Grey” киноны гол дүрийг бүтээхээр болжээ. Хөрөнгө оруулагч эр Кристиан Грэй болон оюутан бүсгүй Анастейшей Стил хоёрын харилцаа, амрагийн явдлын талаар өгүүлдэг энэхүү зохиолоор кино хийхээр болоход Мила Кунис, Эмма Стоун, Аманд Сейфрид нарын жүжигчин бүсгүйчүүдээс Эмма Уотсоныг онцлон сонгож авсан байна. Ингэснээр Эмма Уотсон анх удаагаа эротик чиглэлийн кинонд тоглохоор болоод байна. Харин тэрбумтан, бэлгийг гаж зуршилтай Кристиан Грэйгийн дүрд хэн тоглох нь тодорхойгүй байгаа гэнэ.Тэрээр өмнө нь “Үнсгэлжин”, “Чиний дуу хоолой миний тархинд бий” хэмээх хоёр ч киноны саналаас татгалзаад амжсан билээ. Энэ удаагийн киноны саналаас татгалзах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025