Өмнөд Солонгосын зарим сайт руу халджээ

Өмнөд Солонгосын мөрдөн байцаах албаны олж тогтоосноор хоёр, гурван ч банк, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлдэг зарим банк руу цахим дайралт хийсэн болох нь тогтоогджээ. Орон нутгийн цагаар өдрийн 14:00 цагт Өмнөд Солонгосын KBS, YTN, MBC телевизийн сүлжээ рүү цахим дайралт хийсэн байна. Мөн Шинхан болон Нонхёп банкны сүлжээ рүү ч халдсан болох нь тогтоогджээ. Чухам хаанаас гэдгийг нь тогтоогоогүй ч Хойд Солонгосчууд энэ хэрэгт холбоотой байж магадгүй аж. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосчууд АНУ-ын зарим цахим хуудас руу дайралт хийснээ хүлээн зөвшөөрсөн билээ. “Мөрдөн байцаах албаны мэдээлж байгаагаар эдгээр байгууллагын сүлжээнд нэвтэрч компьютерийг дахин асааж болохооргүй болгосон байна” гэж ВВС агентлагын Сөүл дэх сурвалжлагч Люси Виллиамсан мэдээлжээ. Хойд Солонгосчууд 2009-2011 оны хооронд өмнөдийн засгийн газрын цахим хуудас руу халдаж блоколж байсан туршлагатай юм. Энэ асуудалд албан бусаар хойд солонгосчууд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай мэдээлэл иржээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025