Дуучин Кэти Перри экс нөхөр Рассель Брэндээс салснаас хойш хайр сэтгэлийн асуудалд нам гүм байсан ч саяхнаас хөгжимчин Жон Майертэй болзох болжээ. Хосууд хаана ч хамтдаа хөтлөлцөн алхаж хайр сэтгэлээ ч бататган зүрхэн хэлбэртэй бөгж ч солилцон бололтой гэж шар хэвлэлүүд онцолж байна. Дуучин бүсгүй инээдмийн жүжигчин Рассель Брэндтэй 2008 онд танилцаж, 2010 онд Энэтхэгт хуримласан юм. Гэвч хосууд яг жилийн өмнө хоёр тийшээ болж, гэрлэлтээ цуцлуулсан байсан. Тэгвэл алдарт дуучин маань дахин ханхүүтэйгээ учирч халуухан хайрандаа умбаж яваа гэдгээ ч сэтгүүлд хэлсэн байдаг. 





Сэтгэгдэл байхгүй байна