Маргааш буюу гуравдугаар сарын 21-нд Дэлхийн яруу найрагчдын баярын өдөр тохионо. 1999 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн энэ өдрийг тохиолдуулан Монголын Зохиолчдын Эвлэлийн “Яруу Найргийн Үндэсний Төв”-өөс санаачлан зохиолчдын “Анхны номын үзэсгэлэн” зохион байгуулахаар болсон гэнэ. Уг арга хэмжээг ССАЖЯам санхүүжүүлж, Хүүхдийн номын ордон хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 321 анхны номыг дэлгэн тавих аж. Үзэсгэлэнгийн үеэр зохиолчдын анхны шүлгийг уншуулж, анхны зохиолынх нь талаар хүрэлцэн ирсэн хүмүүстэй нээлттэй ярилцах бол зохиолчид өөрсдийн номоо дуудлага худалдаанд оруулан борлуулж болох юм. Мөн зөвхөн зохиол, яруу найрагаас гадна уран зохиолын орчуулагчдын анхны орчуулгын номыг ч эндээс үзэж болох аж. “Анхны номын үзэсгэлэн” энэ сарын 21-ний 11.00 цагаас Хүүхдийн номын ордонд үнэ төлбөргүй болно.
Сэтгэгдэл байхгүй байна