
Аймаар олон хэлтэй хүн Монголд ганцхан байдаг нь Арго багш. Дэлхийн 25 хэл, дээрээс нь тэнгэртэй ярьдаг хэлээ нэмчихвэл 26 хэлээр ус цас шиг ярьдаг гэх. Хэр баргийн хүний толгой гүйцэхээргүй олон хэлээр “ярьдаг” түүнийг мэдлэгтэй гэхээсээ илүү “мэдрэл” хэмээн нэрийдэх хүмүүс олон. Бүр телевизээр гарах, ном үйлдвэрлэх хоёр дээрээ хэнийг ч дагуулахгүй тэрээр нэгэнтээ Боловсролын яамны хийх ёстой ажлыг би сайн дураараа хийж байна, төр надад мөнгө өгвөл таарна гэж байсан удаатай. Юутай ч "Ард түмний гавъяат" гэх албан бус цол, хэргэмтэй Арго багш саяхан твиттэр хуудсандаа өөрийгөө ихэд өргөмжилөөд авав. Тэрээр “Кинон дээр хүн зодоод байдаг тэр хүний оронд би л жинхэнэ "Монгол тулгатны 100-н эрхэм"-д орох ёстой жинхэнэ ориг монгол хүн" хэмээн жиргэсэн юм.

Сэтгэгдэл байхгүй байна