Найз залуудаа хайраа илчилсэн нь ...

Энэ удаагийн “Mobile news”-ээр монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгож чадсан дуучин Ч.Уранхолбоо буюу Анутай холбогдож “Дуучин Ану шинэхэн хайраасаа хөл хүнд болжээ” гэх мэдээллийн тодруулгыг авсан юм.
Тэрээр энэ сарын эхээр бизнесийн ажлаар АНУ-ыг зорьсон бөгөөд тэнд байх үедээ энгийн хувцасласан нэгэн зургаа өөрийн “facebook“ хуудаснаа тавьсныг нь харсан хүмүүс түүнийг жирэмсэн болж хэмээн сэтгэгдэлүүд үлдээж байсан юм. Харин энэ 7 хоногоос зарим шар хэвлэлүүдээр түүнийг шинэхэн хайраасаа хүүхэдтэй болжээ гэсэн мэдээлэл цацагдах болсон билээ. Уг мэдээллийн талаар түүнтэй холбогдоход: Би наадах мэдээллийг чинь уншаад их гайхсан, учир нь би эх орондоо ирээд 2 л хонож  байна. Таны тодруулж байгаа мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй мэдээ байна. Би найз залуудаа хайраа илчилсэн нь үнэн тэр маань Бээжинд надтай хамт сурч байгаа жирийн л монгол залуу. Бид одоогоор нэг нэгнээ таньж мэдэх үе дээрээ л явж байна. Гэр бүл болж, хүүхэдтэй болох талаар ярихад арай л эрт байна хэмээсэн юм.
Дашрамд дуулгахад дуучин Ану америк явсан учир нь холливудын оддын өдөр тутмын хэрэглээ, тэдгээрийн гоо сайхны нууц болсон “Jeunesse global” хэмээх эрүүл амьдралыг бэлэглэгч уриатай олон улсын гоо сайхны байгууллагын төлөөлөгч нартай албан ёсны уулзалт зохион байгуулж, гэрээ хэлэлцээр байгуулж, Монгол дахь албан ёсны салбарыг нь байгуулах эрхээ аваад иржээ.  Ийнхүү авъяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ цаг ямагт бусдыг тэргүүлж явдаг тэрээр бизнесийн салбарт хүч сорихоор шийджээ.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • orhon
    ih mongo urj chadaj bnaa gedeg bas amjilt baga bhiin sergelen orlogo ondortoi duuchin bolj bsan yagaav neg tv-r duudlaga hudaldaagaar utasniihaa dugaariig heden sayaar ch bilee uned hurgej bsan manegemant saitai siiruu tolgoitoi hun hol yvdag tsag
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • *****
    ene tsaanaa mash tom iveen tetgegchtei bh bur baga bhiin asar ih mungiig uren taran hiideg bsan, enenii ulsad hii buteesen n yu l bol? huurhii uuriiguu ih tom umd bodson amitan dan hiimel...
    2013 оны 03 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025