Засгийн газар өнгөрсөн бямба гарагийн хуралдаанаар хэд хэдэн үүрэг гүйцэтгэгч нарыг жинхэлсэн. Харин энэ томилгооны дунд нэгэн сонирхолтой зүйл байсан нь МАН-ын гишүүн хүн даргаар торойж үлдсэн тохиолдол юм. Уг нь АН-ынхан Засгийн газарт хүрээллээ үүсгэж, ах дүү, амраг садан цаашлаад ажил хэргийн холбоо сүлбээтэй бүхнээ ямар нэгэн “дарга” суудалд намын харьяалалаар чихэж байсныг хүн бүр мэднэ. Тэгвэл АН-ын хөнжилд шургасан МАН-ын азтай тэр эрхэм нь Г.Өлзийбүрэн. Тэрээр Газрын тосны газрын даргаар томилогдсон. Угтаа бол Г.Өлзийбүрэн УИХ-ын гишүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүн С.Одонтуяагийн хар багаасаа ханилсан хань нь. Тэгэхээр эхнэрийнхээ буянаар энэ албан тушаалд үлдлээ гэсэн үг. Юутай ч С.Одонтуяа гишүүний нөхөртөө барьсан бэлэг маш сайхан суудал байлаа. С.Одонтуяа нөхрөө ийн баярлуулав
Засгийн газар өнгөрсөн бямба гарагийн хуралдаанаар хэд хэдэн үүрэг гүйцэтгэгч нарыг жинхэлсэн. Харин энэ томилгооны дунд нэгэн сонирхолтой зүйл байсан нь МАН-ын гишүүн хүн даргаар торойж үлдсэн тохиолдол юм. Уг нь АН-ынхан Засгийн газарт хүрээллээ үүсгэж, ах дүү, амраг садан цаашлаад ажил хэргийн холбоо сүлбээтэй бүхнээ ямар нэгэн “дарга” суудалд намын харьяалалаар чихэж байсныг хүн бүр мэднэ. Тэгвэл АН-ын хөнжилд шургасан МАН-ын азтай тэр эрхэм нь Г.Өлзийбүрэн. Тэрээр Газрын тосны газрын даргаар томилогдсон. Угтаа бол Г.Өлзийбүрэн УИХ-ын гишүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүн С.Одонтуяагийн хар багаасаа ханилсан хань нь. Тэгэхээр эхнэрийнхээ буянаар энэ албан тушаалд үлдлээ гэсэн үг. Юутай ч С.Одонтуяа гишүүний нөхөртөө барьсан бэлэг маш сайхан суудал байлаа.
Сэтгэгдэл байхгүй байна