“Оддын эрэлд-2” тэмцээнээс олдсон “од”-ын нэг бол дуучин М.Насанбуян. Уг тэмцээний тэргүүн байрын шагналт, “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг 15 оролцогчдын нэг, “Universe best songs” наадмын шилдэг оролцогч гээд энэ хатагтайг “тэмцээнээс төрсөн од” хэмээн тодотгоход буруудах зүйлгүй. Түүгээр ч барахгүй Насаа рок поп ертөнцийн сор болсон МУГЖ Б.Сарантуяагийн цор ганц шавь болсон азтай бас авьяаслаг нэгэн. Хар багаасаа гавьяатад тоогдож, хаа ч явсан хамгаалагч аятай дагаж явдаг тэрээр саяхан болсон "United Colors of Benetton" брэндийн арга хэмжээнд багштайгаа хамт саатсан нь энэ. Тэрээр “Universe best songs-2012” наадмын хоёрдугаар байранд шалгарч, Солонгос улсад суралцах эрхтэй болсоноор хилийн дээс алхсан тэр цагаас хойш уран бүтээлээсээ холдож, эх орондоо тоотой үзэгдэх болсон. Ямартаа ч авьяаслаг залуу дуучин бүсгүй тун удахгүй харийн оронд сурч мэдсэнээ уран бүтээлээрээ харуулах биз ээ. 



Сэтгэгдэл байхгүй байна