Монголын рок, попын урлагт Эрос хэмээн гарч ирсэн поп дива, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1967 оны энэ өдөр Төмөрийн гэр бүлд төрж, нийслэлийн 52-р сургуулийг төгсч байжээ. Хүүхэд байхаасаа эстрад урлагтай холбогдож, 15 настай жаахан охин "16 нас" дууг дуулж түүний дуучин болох хувь тавилан эхэлж байсан.Арван жилийн сургуулиа төгсөнгүүтээ “Соёл эрдэнэ” хамтлагт орж, “Баян Монгол” чуулгын дуучин болсон.Ингээд 1986 онд хилийн дээс алхаж, урлагийн сургуульд суралцаж ирээд Монголын рок попын "гал тогоонд" буцалж, уран бүтээлээ хийж эхэлж байлаа. Түүний анхны цомог их өвөрмөц нэртэй бөгөөд тухайн үедээ хит болж байсан "Эрос №1” цомог.
Ингэж тэрээр анх удаа монголын урлагт "эрос" хатагтайн дүрийг бүтээж, түүнээс хойш “Non stop”, “Чи минь”, “Хаврын шөнийн бодол”, 2003 онд “Миний шинэ орон зай”, “You are my life" зэрэг үе, үеийн хитүүд багтсан цомгуудаа гаргасан юм. Тэрээр одоогоор шинэ уран бүтээлийн ажилдаа орсон бөгөөд сонсогч, фенүүдээ баярлуулах жинхэнэ "тэсрэлт" хийхээр бэлтгэж буй.
МУГЖ Т.Ариунаадаа төрсөн өдрийн мэнд хүргэе !!!
Сэтгэгдэл байхгүй байна