Сүүлийн үед эрүүл мэндийн салбарынхан муу байна, муухай байна, элгээрээ мөлх¬лөө, сөхөрлөө гэж амтай бол¬гон ярих болсон. Энэ бүхэн тан¬га¬раг өргөсөн, ажлаа хийж бай¬гаа эмч, сувилагч нарын буруу биш. Харин тухайн эрүүл мэндийн байгууллагын удирд¬лаг¬-уудтай холбоотой гарч буй асуудал.
Эрүүл мэндийн бай¬гууллагыг удирдан зохион бай¬гуулж, чиглүүлэх ёстой дарга удирдлагууд нь арчаагүй, ажлаа хийж чадахгүй байгаа учраас тэр эмнэлэгт дутагдал гарч, хариуцлага тэнд алдагдаж байгааг ард түмэн нүдээрээ харж буй. Хамгийн аймшигтай нь нэг үхрийн эвэр доргивол мян¬ган үхрийн эвэр доргино гэгчээр эрүүл мэндийн сал¬ба¬р¬¬¬ы¬нхан хариуцлагагүй дар¬г¬ын үйлдлээс шалтгаалж, хү¬ний амиар дэнчин тавих дээрээ тулаад байна. Энэ бүхнээс үүдээд ард түмэн эрүүл мэндийн салбар чинь уначихаж, зүрх нь зогсчихож гэж Эрүүл мэндийн сайд руу дайрч эхлэв.
Үнэн хэрэгтээ тэр эмнэлгийг удирдаж байгаа хүмүүс сайдын тушаалаар томилогддог хүмүүс учраас тэдэнтэй хамгийн түрүүнд ярих ёстой. Тэд хийж чадна, энэ эмнэлгийг босгоно гэж сонгон шалгаруулалтад оролцохдоо “мөрийн хөтөлбөр” маягийн зүйл гаргаж, амлалт үүрэг авдаг юм байна. Тиймээс Эрүүл мэндийн сайд бүх ард түмний үйлчлүүлдэг III шатлалын эмнэлгүүдээс эхэлж, ажил байдалтай нь танилцсан. Харин бүх эмнэлэгт асуудал байсан учраас Эрүүл мэндийн сайд ЭМЯ-ны харьяа 16 эмнэлгийн даргыг ажлаас нь халж, сонгон шалгаруулалтыг зарласан. Энэ бүхэн 2013 оны нэгдүгээр сарын 8-нд гарсан тушаалын дагуу л явагдсан. Гэхдээ өнөөг хүртэл эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтад гадны сөрөг хүчин зүйл нөлөөлж, өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан ёстой л мөхөх дээрээ тулаад байна. Гэтэл эмнэлгийн дарга нарын ар тал дэндүү баталгаатай, бүр хэзээ ч унагахааргүй хүмүүс тул эргэж сонгогдоно, бат гэсэн байдлаар хандаж байгаа нь эмгэнэлтэй.
мнэлгийн дарга нарыг сонгож чадахгүй байгаагийн учир
Эрүүл мэндийн салбарыг тэр дундаа III шатлалын эмнэлгийг улсын хэмжээний лавлагаа төв болгохын тулд эхлээд тэнд ажиллах, тэр салбарын чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр удирдуулах ёстой. Энэ хаана ч байдаг жишиг. Гэтэл үнэндээ Монголд ажиллаж байгаагүй, эрх мэдэлдээ хэт шунасан хүмүүсийн балгаар эрүүл мэндийн салбар уналтад орж байгаа юм. Үүнийг тухайн эмнэлэгт ажиллаж буй эмч, сувилагч, асрагчаас эхлүүлээд хүн болгон хэлж байна. Бүр “Эмнэлгээс төрсөн тэрбумтнууд дахин сонгогдох гэж үү” хэмээн уулга алдаж, хэрэв тэд дахин сонгогдвол эрүүл мэндийн салбар өөдлөхгүй гэдгийг ч хэлж байна.
Гэтэл хуучин дарга нар сандал суудлынхаа төлөө үхэн хатан зүтгэж, улстөрчидтэй найз болох гэж, том артай хүн болох гэж “савангийн дуурь” дэглэж байгаа сурагтай. Түүгээр ч барахгүй зарим зүйлээр шалтаглан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулсан гэх юм. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлөөс яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг жинхлээгүй байсан нь энэ сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон гэнэ. Учир нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл яамдын дэргэд байдаг бөгөөд түүнийг нь Төрийн нарийн бичгийн дарга нар толгойлдог аж. Ингээд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг тухайн үед жинхлээгүй байсан учраас энэ сонгон шалгаруулалт хойшилжээ. Гэхдээ өмнө нь зарласан сонгон шалгаруулалтад хатуу чанга заалт байсангүй, харин ч хүн болгоны өмнө эрх нь нээлттэй гэсэн учраас 16 эмнэлэг дээр 60 гаруй хүн материалаа өгч, дарга болохыг хүсч. Манай улсад дарга болохын дон туссан хүн олон байдаг нь харагдаж байна шүү. Ер нь яагаад Эрүүл мэндийн сайд нь тушаал гаргаад эмнэлгийн дарга нараа томилчихож болохгүй гэж. Манай улсад буруу жишиг тогтоод байгаагийн илрэл энэ шүү дээ.
Эмнэлгээс төрсөн тэрбумтан
Салбар бүрээс тэрбумтнууд төрж, манай улс ч тэрбумтнуудын өлгий нутаг болох гээд байна уу гэх яриа чих дэлслээ. Тэр ч бүү хэл эмнэлгээс төрсөн тэрбумтнууд гэж иргэд сүүлийн үед улс төр бизнесийн эрх ашиг бүхий хүмүүстэй сүлжилдсэн улсын томоохон эмнэлгийн дарга нарыг нэрлэх болж. Үүнийг ч нотлох зарим баримт сэлтийг эх сурвалжууд гаргаж ирсэн юм. Эхний ээлжинд нэлээдгүй асуудалтай гурван эмнэлгийн овоохон хөрөнгөтэй дарга нарт холбогдох мэдээллийг хүргэж байна. Үүнд, эх нялхсын асуудлыг хариуцдаг ЭХЭМҮТ, халдварт өвчний асуудлыг хариуцдаг ХӨСҮТ, хот хөдөөний бүх иргэдийг хүлээн авч үзэж, III шатлалын эмнэлгийн үйлчилгээг төгс үзүүлэх ёстой Улсын I төв эмнэлгийн дарга нарт холбогдох асуудлыг эх сурвалжуудын өгсөн мэдээллийн дагуу хүргэж байна. Сонгон шалгаруулалт удахгүй болох гэж байгаа хэдий ч эдгээр дарга нарыг нэг шалгачихад гэмгүй л юм билээ. Хамгийн их будлиан тарьж байгаа, “том ар”-тай хүмүүсийн эхний хэсэг нь эд гэхэд хилсдэхгүй.
Баримт 1: Б.Бямбадоржийн балаг
-Манай улсын ууган эмнэлгийн нэг бол Улсын I төв эмнэлэг. Эл эмнэлгийг эмчилгээ, эрдэм шинжилгээний сургалт явуулдаг, Монголдоо номер нэг байх ёстой боловч өнөөгийн үнэн дүр төрх нь навсайж, нооройсон эмнэлэг гэхээсээ бараг л балгас болсон талаар эмч, ажилчид нь төдийгүй өвчтөнүүд хэлж байна. Мөн энэ эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ эрс муудаж, сүүлийн үед өвчтөнүүд бүх зүйлээ гэрээсээ зөөж, осолдохгүй эмч нарыг бараадахын тулд л тэнд очиж хэвтэж байгаа гэнэ.
Энэ эмнэлгийн ингэж уруудан доройтож байгаагийн гол шалтгаан бол эмнэлгийн удирдлагыг гартаа авч, зөөлөн сэнтийд заларч суугаа эрхэм дарга Б.Бямбадоржтой холбоотой гэнэ. Учир нь тэр өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг ажлаас нь халах, арга хэмжээ авах зэргээр зоригийг нь мохоож, ажиллах орчныг нь боогдуулдаг байна. Мөн энэ эмнэлэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгч нь ажилладаг бөгөөд Б.Бямбадорж үүнийг нь ашиглаад сурчихсан нэгэн гэх сураг дуулдлаа. Учир нь Н.Алтанхуяг сайд төрсөн эгчийгээ дэмжих үүднээс ясны чөмөг шилжүүлэн суулгах ажиллагаанд Ерөнхий сайдын багцаас таван тэрбум төгрөг гаргаж өгсөн гэнэ. Үнэндээ ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг ЭХЭМҮТ-д хийх нь хамгийн хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд дуулгаж байна.
Учир нь нялх үрсүүдийн энэ эмгэгийг эмчилж чадахгүй л байна. Гэтэл ийм байдлаар улсын мөнгийг үрэн таран хийж байна, эдгээр хүмүүс. /Арай худлаа байлгүй дээ гэх бодол төрсөн шүү, энэ үед/. Мөн бас нэг эх сурвалжийн мэдээлснээр тун удахгүй хиймэл бөөрний аппарат авахад нь тусалж, дөрвөн тэрбумын хөрөнгийг Улсын I төв эмнэлэг гэх байгууллагад өгөх гэж байгаа бололтой. Төрсөн эгчийгээ дэмжих нь төрсөн дүүгийн ариун үүрэг мөнөөс мөн боловч төрийн ажлыг гажуудуулж, иймэрхүү маягаар дэмжих нь байж боломгүй мэт. Ингээд зогсохгүй Б.Бямбадорж дарга энэ их мөнгөнд цадсангүй, зөвхөн сүүлийн хоёр жилд гэхэд эмнэлэгтээ 22 эмчийг ажилд оруулж өгч, “буян үйлджээ”. Ингэхдээ тэр нэг эмчийг ажилд оруулж өгсөний “шагналд” 5-10 сая төгрөг авсан аж. Богино хугацаанд эмнэлгийн дарга хийж байгаа ч тэрбээр хувийнхаа чамгүй олон ажлыг амжуулж, овоо хэдэн төгрөг олсон нь түүний хэр сүйхээтэйг гэрчилнэ. Түүний үйлдсэн хэрэг энэ хүрээд зогссонгүй. Улсын томоохон эмнэлэг өргөтгөлийн барилгаа бариулж, чадахгүй зогсчээ.
Харин энэ зуур Б.Бямбадорж дарга гэр орноо тансаг орд харшаар сольж, “Эрин” хэмээх хувийн эмнэлгээ дээш нь өргөтгөж, улсын хөрөнгөөр 3, 4 давхар болгож орхижээ. Ерөнхийдөө Б.Бямбадорж гэдэг энэ хүн эмнэлгийн даргаар ажиллахаасаа өмнө тус эмнэлгийн Бөөр судлалын клиникийн эрхлэгчээр 1999-2005 онд ажиллаж байсан бөгөөд хувьдаа бөөрний өвчнийг оношлох, анагаах чиглэлээр “Эрин” нэртэй хувийн эмнэлгийг байгуулсан аж. Эмнэлэг байгуулах ч яах вэ, эмч хүн юм хойно хувийн юм эрхэлдэг л юм байгаа биз. Хамгийн гол нь хувийн эзэмшлийнхээ энэ эмнэлэгт улсын эмнэлгийн тоног төхөөрөмж, илүү дутуу зүйлийг зөөгөөд байдаг нь хачирхалтай. Баримтаас дурьдвал, 2005 онд I эмнэлгийн ариутгалын тасгаас алдагдсан автоклав болон бусад тоног төхөөрөмж Б.Бямбадоржийн хувийн эмнэлгээс олдсон байдаг юм билээ. Мөн 2010 онд УКТЭ-ийн хуучин барилгыг нураахад гарсан барилгын шевелер, төмөр, мод, вакум, цонх болон бусад хэрэглэж болохуйц материалуудыг маш хямдаар үнэлж, заримыг нь бүр үнэгүй авч, өөрийн хувийн ‘’Эрин’’ эмнэлэгтээ давхар нэмсэн.
Өөрийнхөө хувийн эзэмшлийн газрыг бариулахдаа Онцгой байдлын газрын албан хаагчдыг хямд хөлсөөр бараг үнэгүй шахам ажиллуулж, хамгаалах хэрэгсэлгүй ажиллаж байсан нэгэн залуу үйлдвэрлэлийн осол гаргах үеэр тархиндаа хүнд гэмтэл авч, бүх насаараа тахир дутуу болсон аймшигт хэргийг эмнэлгийнхэн нь нотолдог юм билээ. Түүнчлэн улсын эмнэлэг дотор байр түрээсэлж, үйлчилгээ эрхэлдэг түрээслэгч нараас илүү шан харамж нэхдэг гэсэн гомдол тасардаггүй гэнэ. Хамгийн ноцтой нь эмнэлгийн эм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл худалдан авалтын тендерээс мөнгө салгахдаа гаршиж, амташсан хэрээ арван гурав эргэдэг үлгэрийг амьдрал дээр хэрэгжүүлэгч гэдгийг эмнэлгийнхэн ил далд ярилцдаг юм байна. Тэрбээр хувь хувьсгалын хоёр эмнэлгийг толгойлон ажиллахдаа улсын төлөө, ард түмний төлөө юу ч хийгээгүй, харин ч хувийн эмнэлэг нь томорч, хүчирхэгжин, улсын эмнэлэг ухуулан тонуулсан байдалтай үлдсэн байна. Б.Бямбадорж даргын хувийн аж ахуй, мал нь Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг бөгөөд байсхийгээд л малаа эргэхээр явахдаа цэвэр усыг нь зөөдөг гэнэ. Бас болоогүй эмч нарыг Сэргэлэн сум руу томилолтоор явуулж, урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэдэг гэнэ. Ингэхдээ сумын удирдлагуудтай архидаж, ажил сайжруулна, удирдлагаа бэхжүүлнэ гэх нэрээр өөрийн хүмүүсээ олноор нь улсын мөнгөөр Солонгос руу явуулж, зугаацуулдаг аж.
Улсын төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж гэгч юм юмтай хур баян юм гээч. Тиймээс холбогдох газруудаас нь шалгаж, түүний энэ булхай луйврыг таслан зогсоож, хариуцлага тооцох хэрэгтэйг сануулж байна. Түүний үйлдсэн бүхэн хууль журмын эсрэг байгаа бөгөөд хамт олных нь үзэж буйгаар УИХ-аас батлан гаргаж, эдүгээ мөрдөгдөж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн, хамт олны нийгмийн асуудал болоод, эмчлүүлэгч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. Мөн Б.Бямбадоржийг Улсын I төв эмнэлгийн даргаар дахин сонгогдвол хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, салбарын сайддаа өргөх бичиг барихаар зэхэж байгаа гэнэ билээ. Манай улсын урдаа барьдаг эмнэлгийн удирдлага ийм л байна. Сүүлийн үед тэр “МАН-ын гол удирдагч нар миний нутгийн хүмүүс. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эгч нь миний багийн хүн, намайг хамгаална” гэж ядарсан хэдэн эмч нартаа томордог болсон сурагтай. Тиймдээ ч улсын маань урдаа барьдаг эмнэлгийн экс удирдлага даргын зөөлөн суудлаас салж хагацаж чадахгүйд хүрч, үхэн хатан тэмцэж байгаа нь энэ юм байх.

Баримт 2: Д.Нямхүүгийн “тэнэглэл”
Халдварт өвчин судлалын үндэсний төв хэмээх байгууллага нийслэлийн зүүн урд зүгт байрладаг. Тус төвийн дарга Д.Нямхүү гэх нөхөр энэ байгууллагын даргаар томилогдоод багагүй хугацааг өнгөрөөжээ. Гэсэн ч халдвар хамгааллын онцгой дэглэмийг сахих ёстой энэ газрын эргэн тойронд байх газар аль хэдийнэ хотхон болж, зарагдаад, зарим нь Д.Нямхүү гэгчийн мэдэлд орчихсон сурагтай.
Хэн ч бодсон Халдварт өвчин судлалын үндэсний төвийг хотын захад, олон хүн бужигнадаггүй, онцгой хамгаалалттай байлга¬маар санагдах юм. Гэтэл эмнэлгийн орчинд хамгийн их хүн төвлөрдөг газар буюу “Нарантуул” худалдааны төв оршиж байна. Хамгийн энгийнээр хэлэхэд тэр халдвартын эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаа сүрьеэ болон бусад халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүс эмнэлгийн хашаанд салхилж, нус цэрээ хаяж л таарна. Хүн болгоныг хянах боломжгүй шүү дээ. Гэтэл тэнд мөн гэр бүлийнхээ хүнийг эргэх гэж очиж байгаа хүн олон бий. Угтаа бол халдварт өвчин гэдэг агаар дуслын замаар л халддаг. Золбин нохой, тэнэмэл хүмүүс тэр л эмнэлгийн хашаагаар орж гарч байна. Энэ бүхнийг зохицуулах үүрэг Д.Нямхүү гэгчид баймаар юм. Гэтэл тэр хүнд төрийн ажлыг хийх ямар ч сэтгэл алга гээд хэлчихэд хатуудахгүй. Харин энд тэнд залилангийн гэмт хэрэг үйлдээд явж байх юм. Эсвэл дарга нарын далбаан дор гадны улс орнууд руу зугаалаад явж байдаг сурагтай. Яг одоо түүнд зээл чөлөөлөх нэрийн дор бусдын орон байрыг луйвардсан гэх хэрэг тохоогдоод буй. Энэхүү хэрэг одоо болтол ямар нэгэн шийдвэрт хүрч чадаагүй байна билээ. Тодруулбал, хохирогч Д.Батдэлгэрийн хувийн бизнес нь бүтэлгүйтэж, нэлээд их мөнгө хэрэг болсон байна. Тиймээс тэрбээр ээж, дүү нартайгаа зөвшилцөж аргагүйн эрхэнд дүүгийнхээ Сонгинохайрхан дүүргийн I хороололд байрлах хоёр өрөө байрыг, ээжийнхээ амьдардаг Баянгол дүүргийн III хорооллын гурван өрөө байртай нь хамт барьцаалан их хэмжээний зээл авсан аж. Харамсалтай нь тэрбээр авсан зээлээрээ хөрөнгө оруулалт хийсэн боловч сохор зоос ч олж чадалгүй бусдад залилуулжээ. Ажил нь бүтэлгүйтсэн болохоор зээлээ төлөх өөр арга хайжээ.
Энэ үед нэгэн танил нь ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг санал болгосноор бүх зүйл эхэлсэн аж. Д.Батдэлгэр ч найзынхаа зөвлөсний дагуу Д.Нямхүүтэй уулзахад ХӨСҮТ-ийн даргын ярьсан, хэлсэн нь найдвартай санагдаж, 2006 оны аравдугаар сард ээж Ч.Бор, төрсөн дүү Д.Бат-Эрдэнэ нарын байрыг банкны зээлээс чөлөөлж авсан байна. Д.Нямхүү “Мөнгөө өгөхөөрөө эргээд авчих юм чинь” гэж хэлсэн бөгөөд “Зөвхөн хэлбэр төдий гэрээ” хэмээн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулсан гэдэг. Ингээд энэ хэргийг анхлан үйлдчихээд Д.Нямхүү зайгаа авч, Ц.Алимаа гэгчийг танилцуулсан нь Д.Нямхүүгийн хамаатан, өмгөөлөгч мэргэжилтэй нэгэн байсан аж. Энэ мэтчилэн явсаар нэг л өдөр хоёрын хоёр гэр бүл орох оронгүй үлдэж, Д.Нямхүү гэгч эмнэлгийн даргын ажлаа инээмсэглэн хийсээр явсан талаар эх сурвалж хэлж байна. Мөн Д.Нямхүүгийн анхаарал болгоомжгүй, хариуц¬лагагүй үйлдлээс улбаалан тэрбум гаруй төгрөг салхинд хийсчээ. Уг нь ДЭМБ-аас томуугийн вакциныг тавдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон хэрэглэхгүй байх талаар албан тоот ирүүлсэн бөгөөд үүнийг ЭМЯ-ны Халдварт өвчин-тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн тавдугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэж, томуугийн вакциныг хэрэглэхгүй байх, нийт үлдэгдэл вакциныг хэрхэх талаар, хүчингүй болсон вакцины үнийг нөхөн төлүүлэх асуудлыг тавих талаар тус мэргэжлийн салбар зөвлөлөөс шийдвэр гаргасан байна. Тухайн үед вакциныг тоолоход хугацаа дууссан вакцин 342,000 хүн тун буюу үнийн дүнгээр ойролцоогоор нэг тэрбум 200 сая төгрөгийн вакцин ямар ч үр ашиггүй хаягдсан байна. Тэр ч байтугай томуугийн вакциныг устгахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас вакцин устгах тухай дүгнэлт авалгүй шууд Д.Нямхүү захирлын 2010 оны аравдугаар сарын 12-ны өдрийн А/78 тоот тушаалаар устгажээ. Мөн вакциныг хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө аймаг орон нутагт 58.000 хүн тунг хүргүүлж байсан нь хөдөөгийн хүмүүст хугацаа дууссан вакцин хийх эрсдлийг үүсгэж, хүний амиар тоглох шахжээ. Энэ мэт ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн ажилдаа хариуцлагагүй хандаж, олон тэрбум төгрөгийн үнэ бүхий вакциныг үрэн таран хийж, залилангийн гэмт хэрэг үйлдсэнийг нь хууль хяналтынхан тогтоож, нэг тийш нь болгохгүй бол зөөлөн сэнтийдээ залрахын тулд дахиад л зүй бус үйлдэл хийх нь мэдээж биз ээ.

Баримт 3: Ш.Энхтөр ЭХЭМҮТ-д юу хийв
Эрүүл мэндийн салбарын хөгжил нь эмч мэргэжилтэн, тэдний ажлын туршлага, техник сэтгэхүй, өвчин эмгэгийн жам, оношилгоо эмчилгээний арга барил зэрэг нарийн зүй тогтол дээр оршдог бөгөөд гагцхүү нарийн мэргэжлийн эмчийн мэдлэгтэй хүн л бодлогыг боловсруулж, тухайн байгууллагыг удирдан чиглүүлэх чадвартай байх нь мэдээж. Гэтэл эмчээс өөр янз бүрийн мэргэжилтэй хүмүүс салбар толгойлж, бодлого боловсруулж, төрийн яам, газруудад нь хүн эмчлэх нь байтугай чагнуур зүүж үзээгүй гадаадад сургууль төгссөн гэх хазгай муруй англи хэлтэй арын хаалганы хүмүүсээр дүүрсэн талаар жинхэнэ эмч мэргэжилтнүүд харамсан ярьж байна. Ажлаа мэдэхгүй атлаа өдөр шөнөгүй өвчтөнтэй ноцолдож байдаг жирийн эмч, сувилагч нарыг дорд үзэн ихэрхэж томорч аашилж, загнаж үг дагахгүй бол шийтгэнэ, яллана гэсэн дарамт шахалтаар айлган сүрдүүлсэн эрх мэдэлтний дарангуйлал ЭХЭМҮТ-д тогтсон талаар амтай болгон ярих аж. Өнөөдөр Монгол Улсад тулгамдаж буй хамгийн чухал асуудлын нэг бол яах аргагүй эх нялхсын эрүүл мэндийн асуудал. Энэ асуудлыг шийдэж, шийдвэрлэж байх ёстой газар бол ЭХЭМҮТ. Эргэн тойронд нь бас л барилга, гэр хорооллоор дүүрсэн эмнэлэг гэхэд хэцүүхэн.
Заримдаа Зурагт руу өгсөх замын их ачаалал дунд орчихвол эмнэлэгтээ ч хүрч чадалгүй төрөх нь ч бий. Түүгээр ч барахгүй саяхан нэг аймшигтай зүйл болсон нь тус төвд төрсөн хоёр ихэр хүүхдэд нярайн сохрох эмгэг /нярай эхээс төрөх үедээ ийм эмгэгтэй байж болох ч тухайн үед эм тариа нь байвал энэ эрсдэлээс сэргийлж болдог гэнэ/ тохиолдож, энэ үед ашиглах ёстой авестин, луцин гэх эмнүүд байхгүй байсантай холбоотойгоор ихэр үрс үүрд энэ орчлонг харахгүй өсөхөөр болж. Ер нь эх, хүүхдийн нас баралт өндөр, эмнэлэгт хүүхдээ үзүүлж зөвлөгөө авна гэдэг үнэхээр бэрх болсныг хүн болгон хэлж байна. Сүүлийн үед төрж буй нялх үрс цусны өвчтэй төрөх болсон тул ЭХЭМҮТ гэдэг энэ л газар өнөөх ясны чөмөг шилжүүлэн суулгах тасаг нэн хэрэгтэй байгааг эмч нар хэлж байна. Олон мянган хүүхэд бөөрний дутагдал, зүрхний гажигтай төрж байна. Энэ бүхэн эмч нарын буруу биш гэж бодож байна. Эм тариа, эмч нарын ажиллах орчныг эмнэлгийн удирдлагууд л залж чиглүүлэх, хангаж бүрдүүлэх ёстой.
Ерөнхийдөө эмнэлэг гэдэг хэн нэг улстөрчийн тоглоом бус улс эх орны хамгийн их анхаарах ёстой салбар биз дээ. Гэтэл намын харьяаллаар шинжлэх ухааны доктор, профессор туршлагатай удирдах боловсон хүчин Т.Эрхэмбаатарыг халж, оронд нь АНУ-д боловсорсон гэх, эрдэм шинжилгээний туршлагагүй, хүүхдийн эмнэлгийг удирдаж үзээгүй Ш.Энхтөр гэх хүнийг томилсон. Түүний ард УИХ-ын даргын зөвлөх байдаг гэнэ билээ. Ингээд энэ сайхан гадаадад боловсрол эзэмшсэн хүний хувьд өрөө тасалгаанд шавар шохой будгаар засвар өнгөлгөө хийхээс хэтрэхгүй, өөрийнх нь дутагдлыг хэлж, засч залруулах гэсэн ахмад эмч нарыг үл тоомсорлон, албан байгууллага дээрээ өөрийнхөө ноёрхлыг тогтоох гэж улайрахаас өөр ажил хийдэггүй талаар тус эмнэлгийнхэн ярьж байна. Тэр бүү хэл эрдэм шинжилгээний ажил хийсэн, гадны улс оронд мэргэшээд ирсэн эмч нарыгаа дэмжихийн оронд тэднийгээ доош нь хийж, өөрөө тэр бүхнийг сэдсэн, санаачилсан мэтээр ярьж, салбарын сайддаа танилцуулаагүй хэрнээ Ерөнхий сайд дээр орчихсон явж байгааг нь эх сурвалж хэллээ.
Үнэндээ энэ эмнэлгийн дарга нар гэж яачихсан улс вэ. Үнэн бодит байдлыг илрүүлсэн эмч нар өнөөдөр ажилгүй, хоолгүй болохоосоо айгаад үнэнийг ил тод хэлж чадахаа больсон байна. Бодит байдал ийм л байна. Бусад эмнэлгүүд дээр ч асуудал их байгаа. Эмнэлгийн дарга нар ард түмнийхээ төлөө, эрүүл мэндийн салбараа өөд нь татах биш өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллаж байгаа учраас тэднийг хурдан сольж, мэргэжлийн чадварлаг хүнийг тавих хэрэгтэй байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд даргагүй байсан эмнэлгүүд хөл толгойгоо алдлаа. Тэнд ажиллаж буй эмч нар цалин хөлсөө авч чадахгүй, эмнэлгийн эм тариа, хангамж тасалдаж, өвчтөнүүд үйлээ үзэж, эх нялхас хэцүүдлээ. Үнэндээ хэдэн хөндий байшин болох дээрээ тулаад байна, энэ эмнэлгүүд. Харин сураг сонсох нь ээ, хамгийн их хэцүүдээд байгаа гурван эмнэлгийн даргыг /даргын албыг түр орлон гүйцэтгэгч нар нь хэл ам таталж, гарын үсэг нь хэрэг болсон юм уу даа/ түр орлон гүйцэтгэгчээр томилсон сурагтай.
Эмнэлгийн дарга нарын энэ арчаагүй байдлыг тоочоод байвал цаг, цаас хүрэлцэхгүй нь мэдээж. Эмнэлэг нь нооройж, эмчилгээ сувилгаа нь доголдож, эмч ажилтны хариуцлага суларч, иргэдэд үйлчлэх үйлчилгээ нь чирэгдэл ихтэй байхад авлигач дарга нарын хувийн аж ахуй, хувийн эмнэлэг нь цэцэглэж орон гэр, байр сууц нь тансаг хаус болсон бөгөөд бүгд толгой эргэм өндөр үнэтэй машин хөлөглөн бие биедээ сайрхаж сууна. Ийм байж болохгүй ээ. Энэ байдлыг таслан зогсоохын тулд Шинэчлэлийн Засгийн газрын сайд, эмч мэргэжилтэй Н.Удвалыг ард түмэн ихийг хийж, эрүүл мэндийн салбарыг өөд нь татна гэж хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Нэгэнт зоригтой алхам хийж, эмнэлгийн дарга нарыг сольж, эрс шинэчлэл хийх гэж байгаа л бол Н.Удвал сайдад ухрах зам үгүй гэдгийг сануулъя.
Э.ТУУЛ
Эх сурвалж: www.mminfo.mn
Эрүүл мэндийн бай¬гууллагыг удирдан зохион бай¬гуулж, чиглүүлэх ёстой дарга удирдлагууд нь арчаагүй, ажлаа хийж чадахгүй байгаа учраас тэр эмнэлэгт дутагдал гарч, хариуцлага тэнд алдагдаж байгааг ард түмэн нүдээрээ харж буй. Хамгийн аймшигтай нь нэг үхрийн эвэр доргивол мян¬ган үхрийн эвэр доргино гэгчээр эрүүл мэндийн сал¬ба¬р¬¬¬ы¬нхан хариуцлагагүй дар¬г¬ын үйлдлээс шалтгаалж, хү¬ний амиар дэнчин тавих дээрээ тулаад байна. Энэ бүхнээс үүдээд ард түмэн эрүүл мэндийн салбар чинь уначихаж, зүрх нь зогсчихож гэж Эрүүл мэндийн сайд руу дайрч эхлэв.
Үнэн хэрэгтээ тэр эмнэлгийг удирдаж байгаа хүмүүс сайдын тушаалаар томилогддог хүмүүс учраас тэдэнтэй хамгийн түрүүнд ярих ёстой. Тэд хийж чадна, энэ эмнэлгийг босгоно гэж сонгон шалгаруулалтад оролцохдоо “мөрийн хөтөлбөр” маягийн зүйл гаргаж, амлалт үүрэг авдаг юм байна. Тиймээс Эрүүл мэндийн сайд бүх ард түмний үйлчлүүлдэг III шатлалын эмнэлгүүдээс эхэлж, ажил байдалтай нь танилцсан. Харин бүх эмнэлэгт асуудал байсан учраас Эрүүл мэндийн сайд ЭМЯ-ны харьяа 16 эмнэлгийн даргыг ажлаас нь халж, сонгон шалгаруулалтыг зарласан. Энэ бүхэн 2013 оны нэгдүгээр сарын 8-нд гарсан тушаалын дагуу л явагдсан. Гэхдээ өнөөг хүртэл эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтад гадны сөрөг хүчин зүйл нөлөөлж, өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан ёстой л мөхөх дээрээ тулаад байна. Гэтэл эмнэлгийн дарга нарын ар тал дэндүү баталгаатай, бүр хэзээ ч унагахааргүй хүмүүс тул эргэж сонгогдоно, бат гэсэн байдлаар хандаж байгаа нь эмгэнэлтэй.
мнэлгийн дарга нарыг сонгож чадахгүй байгаагийн учир
Эрүүл мэндийн салбарыг тэр дундаа III шатлалын эмнэлгийг улсын хэмжээний лавлагаа төв болгохын тулд эхлээд тэнд ажиллах, тэр салбарын чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр удирдуулах ёстой. Энэ хаана ч байдаг жишиг. Гэтэл үнэндээ Монголд ажиллаж байгаагүй, эрх мэдэлдээ хэт шунасан хүмүүсийн балгаар эрүүл мэндийн салбар уналтад орж байгаа юм. Үүнийг тухайн эмнэлэгт ажиллаж буй эмч, сувилагч, асрагчаас эхлүүлээд хүн болгон хэлж байна. Бүр “Эмнэлгээс төрсөн тэрбумтнууд дахин сонгогдох гэж үү” хэмээн уулга алдаж, хэрэв тэд дахин сонгогдвол эрүүл мэндийн салбар өөдлөхгүй гэдгийг ч хэлж байна.
Гэтэл хуучин дарга нар сандал суудлынхаа төлөө үхэн хатан зүтгэж, улстөрчидтэй найз болох гэж, том артай хүн болох гэж “савангийн дуурь” дэглэж байгаа сурагтай. Түүгээр ч барахгүй зарим зүйлээр шалтаглан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулсан гэх юм. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлөөс яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг жинхлээгүй байсан нь энэ сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон гэнэ. Учир нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл яамдын дэргэд байдаг бөгөөд түүнийг нь Төрийн нарийн бичгийн дарга нар толгойлдог аж. Ингээд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг тухайн үед жинхлээгүй байсан учраас энэ сонгон шалгаруулалт хойшилжээ. Гэхдээ өмнө нь зарласан сонгон шалгаруулалтад хатуу чанга заалт байсангүй, харин ч хүн болгоны өмнө эрх нь нээлттэй гэсэн учраас 16 эмнэлэг дээр 60 гаруй хүн материалаа өгч, дарга болохыг хүсч. Манай улсад дарга болохын дон туссан хүн олон байдаг нь харагдаж байна шүү. Ер нь яагаад Эрүүл мэндийн сайд нь тушаал гаргаад эмнэлгийн дарга нараа томилчихож болохгүй гэж. Манай улсад буруу жишиг тогтоод байгаагийн илрэл энэ шүү дээ.
Эмнэлгээс төрсөн тэрбумтан
Салбар бүрээс тэрбумтнууд төрж, манай улс ч тэрбумтнуудын өлгий нутаг болох гээд байна уу гэх яриа чих дэлслээ. Тэр ч бүү хэл эмнэлгээс төрсөн тэрбумтнууд гэж иргэд сүүлийн үед улс төр бизнесийн эрх ашиг бүхий хүмүүстэй сүлжилдсэн улсын томоохон эмнэлгийн дарга нарыг нэрлэх болж. Үүнийг ч нотлох зарим баримт сэлтийг эх сурвалжууд гаргаж ирсэн юм. Эхний ээлжинд нэлээдгүй асуудалтай гурван эмнэлгийн овоохон хөрөнгөтэй дарга нарт холбогдох мэдээллийг хүргэж байна. Үүнд, эх нялхсын асуудлыг хариуцдаг ЭХЭМҮТ, халдварт өвчний асуудлыг хариуцдаг ХӨСҮТ, хот хөдөөний бүх иргэдийг хүлээн авч үзэж, III шатлалын эмнэлгийн үйлчилгээг төгс үзүүлэх ёстой Улсын I төв эмнэлгийн дарга нарт холбогдох асуудлыг эх сурвалжуудын өгсөн мэдээллийн дагуу хүргэж байна. Сонгон шалгаруулалт удахгүй болох гэж байгаа хэдий ч эдгээр дарга нарыг нэг шалгачихад гэмгүй л юм билээ. Хамгийн их будлиан тарьж байгаа, “том ар”-тай хүмүүсийн эхний хэсэг нь эд гэхэд хилсдэхгүй.
Баримт 1: Б.Бямбадоржийн балаг-Манай улсын ууган эмнэлгийн нэг бол Улсын I төв эмнэлэг. Эл эмнэлгийг эмчилгээ, эрдэм шинжилгээний сургалт явуулдаг, Монголдоо номер нэг байх ёстой боловч өнөөгийн үнэн дүр төрх нь навсайж, нооройсон эмнэлэг гэхээсээ бараг л балгас болсон талаар эмч, ажилчид нь төдийгүй өвчтөнүүд хэлж байна. Мөн энэ эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ эрс муудаж, сүүлийн үед өвчтөнүүд бүх зүйлээ гэрээсээ зөөж, осолдохгүй эмч нарыг бараадахын тулд л тэнд очиж хэвтэж байгаа гэнэ.
Энэ эмнэлгийн ингэж уруудан доройтож байгаагийн гол шалтгаан бол эмнэлгийн удирдлагыг гартаа авч, зөөлөн сэнтийд заларч суугаа эрхэм дарга Б.Бямбадоржтой холбоотой гэнэ. Учир нь тэр өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг ажлаас нь халах, арга хэмжээ авах зэргээр зоригийг нь мохоож, ажиллах орчныг нь боогдуулдаг байна. Мөн энэ эмнэлэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгч нь ажилладаг бөгөөд Б.Бямбадорж үүнийг нь ашиглаад сурчихсан нэгэн гэх сураг дуулдлаа. Учир нь Н.Алтанхуяг сайд төрсөн эгчийгээ дэмжих үүднээс ясны чөмөг шилжүүлэн суулгах ажиллагаанд Ерөнхий сайдын багцаас таван тэрбум төгрөг гаргаж өгсөн гэнэ. Үнэндээ ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг ЭХЭМҮТ-д хийх нь хамгийн хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд дуулгаж байна.
Учир нь нялх үрсүүдийн энэ эмгэгийг эмчилж чадахгүй л байна. Гэтэл ийм байдлаар улсын мөнгийг үрэн таран хийж байна, эдгээр хүмүүс. /Арай худлаа байлгүй дээ гэх бодол төрсөн шүү, энэ үед/. Мөн бас нэг эх сурвалжийн мэдээлснээр тун удахгүй хиймэл бөөрний аппарат авахад нь тусалж, дөрвөн тэрбумын хөрөнгийг Улсын I төв эмнэлэг гэх байгууллагад өгөх гэж байгаа бололтой. Төрсөн эгчийгээ дэмжих нь төрсөн дүүгийн ариун үүрэг мөнөөс мөн боловч төрийн ажлыг гажуудуулж, иймэрхүү маягаар дэмжих нь байж боломгүй мэт. Ингээд зогсохгүй Б.Бямбадорж дарга энэ их мөнгөнд цадсангүй, зөвхөн сүүлийн хоёр жилд гэхэд эмнэлэгтээ 22 эмчийг ажилд оруулж өгч, “буян үйлджээ”. Ингэхдээ тэр нэг эмчийг ажилд оруулж өгсөний “шагналд” 5-10 сая төгрөг авсан аж. Богино хугацаанд эмнэлгийн дарга хийж байгаа ч тэрбээр хувийнхаа чамгүй олон ажлыг амжуулж, овоо хэдэн төгрөг олсон нь түүний хэр сүйхээтэйг гэрчилнэ. Түүний үйлдсэн хэрэг энэ хүрээд зогссонгүй. Улсын томоохон эмнэлэг өргөтгөлийн барилгаа бариулж, чадахгүй зогсчээ.
Харин энэ зуур Б.Бямбадорж дарга гэр орноо тансаг орд харшаар сольж, “Эрин” хэмээх хувийн эмнэлгээ дээш нь өргөтгөж, улсын хөрөнгөөр 3, 4 давхар болгож орхижээ. Ерөнхийдөө Б.Бямбадорж гэдэг энэ хүн эмнэлгийн даргаар ажиллахаасаа өмнө тус эмнэлгийн Бөөр судлалын клиникийн эрхлэгчээр 1999-2005 онд ажиллаж байсан бөгөөд хувьдаа бөөрний өвчнийг оношлох, анагаах чиглэлээр “Эрин” нэртэй хувийн эмнэлгийг байгуулсан аж. Эмнэлэг байгуулах ч яах вэ, эмч хүн юм хойно хувийн юм эрхэлдэг л юм байгаа биз. Хамгийн гол нь хувийн эзэмшлийнхээ энэ эмнэлэгт улсын эмнэлгийн тоног төхөөрөмж, илүү дутуу зүйлийг зөөгөөд байдаг нь хачирхалтай. Баримтаас дурьдвал, 2005 онд I эмнэлгийн ариутгалын тасгаас алдагдсан автоклав болон бусад тоног төхөөрөмж Б.Бямбадоржийн хувийн эмнэлгээс олдсон байдаг юм билээ. Мөн 2010 онд УКТЭ-ийн хуучин барилгыг нураахад гарсан барилгын шевелер, төмөр, мод, вакум, цонх болон бусад хэрэглэж болохуйц материалуудыг маш хямдаар үнэлж, заримыг нь бүр үнэгүй авч, өөрийн хувийн ‘’Эрин’’ эмнэлэгтээ давхар нэмсэн.
Өөрийнхөө хувийн эзэмшлийн газрыг бариулахдаа Онцгой байдлын газрын албан хаагчдыг хямд хөлсөөр бараг үнэгүй шахам ажиллуулж, хамгаалах хэрэгсэлгүй ажиллаж байсан нэгэн залуу үйлдвэрлэлийн осол гаргах үеэр тархиндаа хүнд гэмтэл авч, бүх насаараа тахир дутуу болсон аймшигт хэргийг эмнэлгийнхэн нь нотолдог юм билээ. Түүнчлэн улсын эмнэлэг дотор байр түрээсэлж, үйлчилгээ эрхэлдэг түрээслэгч нараас илүү шан харамж нэхдэг гэсэн гомдол тасардаггүй гэнэ. Хамгийн ноцтой нь эмнэлгийн эм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл худалдан авалтын тендерээс мөнгө салгахдаа гаршиж, амташсан хэрээ арван гурав эргэдэг үлгэрийг амьдрал дээр хэрэгжүүлэгч гэдгийг эмнэлгийнхэн ил далд ярилцдаг юм байна. Тэрбээр хувь хувьсгалын хоёр эмнэлгийг толгойлон ажиллахдаа улсын төлөө, ард түмний төлөө юу ч хийгээгүй, харин ч хувийн эмнэлэг нь томорч, хүчирхэгжин, улсын эмнэлэг ухуулан тонуулсан байдалтай үлдсэн байна. Б.Бямбадорж даргын хувийн аж ахуй, мал нь Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг бөгөөд байсхийгээд л малаа эргэхээр явахдаа цэвэр усыг нь зөөдөг гэнэ. Бас болоогүй эмч нарыг Сэргэлэн сум руу томилолтоор явуулж, урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэдэг гэнэ. Ингэхдээ сумын удирдлагуудтай архидаж, ажил сайжруулна, удирдлагаа бэхжүүлнэ гэх нэрээр өөрийн хүмүүсээ олноор нь улсын мөнгөөр Солонгос руу явуулж, зугаацуулдаг аж.
Улсын төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж гэгч юм юмтай хур баян юм гээч. Тиймээс холбогдох газруудаас нь шалгаж, түүний энэ булхай луйврыг таслан зогсоож, хариуцлага тооцох хэрэгтэйг сануулж байна. Түүний үйлдсэн бүхэн хууль журмын эсрэг байгаа бөгөөд хамт олных нь үзэж буйгаар УИХ-аас батлан гаргаж, эдүгээ мөрдөгдөж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн, хамт олны нийгмийн асуудал болоод, эмчлүүлэгч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. Мөн Б.Бямбадоржийг Улсын I төв эмнэлгийн даргаар дахин сонгогдвол хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, салбарын сайддаа өргөх бичиг барихаар зэхэж байгаа гэнэ билээ. Манай улсын урдаа барьдаг эмнэлгийн удирдлага ийм л байна. Сүүлийн үед тэр “МАН-ын гол удирдагч нар миний нутгийн хүмүүс. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эгч нь миний багийн хүн, намайг хамгаална” гэж ядарсан хэдэн эмч нартаа томордог болсон сурагтай. Тиймдээ ч улсын маань урдаа барьдаг эмнэлгийн экс удирдлага даргын зөөлөн суудлаас салж хагацаж чадахгүйд хүрч, үхэн хатан тэмцэж байгаа нь энэ юм байх.

Баримт 2: Д.Нямхүүгийн “тэнэглэл”
Халдварт өвчин судлалын үндэсний төв хэмээх байгууллага нийслэлийн зүүн урд зүгт байрладаг. Тус төвийн дарга Д.Нямхүү гэх нөхөр энэ байгууллагын даргаар томилогдоод багагүй хугацааг өнгөрөөжээ. Гэсэн ч халдвар хамгааллын онцгой дэглэмийг сахих ёстой энэ газрын эргэн тойронд байх газар аль хэдийнэ хотхон болж, зарагдаад, зарим нь Д.Нямхүү гэгчийн мэдэлд орчихсон сурагтай.
Хэн ч бодсон Халдварт өвчин судлалын үндэсний төвийг хотын захад, олон хүн бужигнадаггүй, онцгой хамгаалалттай байлга¬маар санагдах юм. Гэтэл эмнэлгийн орчинд хамгийн их хүн төвлөрдөг газар буюу “Нарантуул” худалдааны төв оршиж байна. Хамгийн энгийнээр хэлэхэд тэр халдвартын эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаа сүрьеэ болон бусад халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүс эмнэлгийн хашаанд салхилж, нус цэрээ хаяж л таарна. Хүн болгоныг хянах боломжгүй шүү дээ. Гэтэл тэнд мөн гэр бүлийнхээ хүнийг эргэх гэж очиж байгаа хүн олон бий. Угтаа бол халдварт өвчин гэдэг агаар дуслын замаар л халддаг. Золбин нохой, тэнэмэл хүмүүс тэр л эмнэлгийн хашаагаар орж гарч байна. Энэ бүхнийг зохицуулах үүрэг Д.Нямхүү гэгчид баймаар юм. Гэтэл тэр хүнд төрийн ажлыг хийх ямар ч сэтгэл алга гээд хэлчихэд хатуудахгүй. Харин энд тэнд залилангийн гэмт хэрэг үйлдээд явж байх юм. Эсвэл дарга нарын далбаан дор гадны улс орнууд руу зугаалаад явж байдаг сурагтай. Яг одоо түүнд зээл чөлөөлөх нэрийн дор бусдын орон байрыг луйвардсан гэх хэрэг тохоогдоод буй. Энэхүү хэрэг одоо болтол ямар нэгэн шийдвэрт хүрч чадаагүй байна билээ. Тодруулбал, хохирогч Д.Батдэлгэрийн хувийн бизнес нь бүтэлгүйтэж, нэлээд их мөнгө хэрэг болсон байна. Тиймээс тэрбээр ээж, дүү нартайгаа зөвшилцөж аргагүйн эрхэнд дүүгийнхээ Сонгинохайрхан дүүргийн I хороололд байрлах хоёр өрөө байрыг, ээжийнхээ амьдардаг Баянгол дүүргийн III хорооллын гурван өрөө байртай нь хамт барьцаалан их хэмжээний зээл авсан аж. Харамсалтай нь тэрбээр авсан зээлээрээ хөрөнгө оруулалт хийсэн боловч сохор зоос ч олж чадалгүй бусдад залилуулжээ. Ажил нь бүтэлгүйтсэн болохоор зээлээ төлөх өөр арга хайжээ.
Энэ үед нэгэн танил нь ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг санал болгосноор бүх зүйл эхэлсэн аж. Д.Батдэлгэр ч найзынхаа зөвлөсний дагуу Д.Нямхүүтэй уулзахад ХӨСҮТ-ийн даргын ярьсан, хэлсэн нь найдвартай санагдаж, 2006 оны аравдугаар сард ээж Ч.Бор, төрсөн дүү Д.Бат-Эрдэнэ нарын байрыг банкны зээлээс чөлөөлж авсан байна. Д.Нямхүү “Мөнгөө өгөхөөрөө эргээд авчих юм чинь” гэж хэлсэн бөгөөд “Зөвхөн хэлбэр төдий гэрээ” хэмээн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулсан гэдэг. Ингээд энэ хэргийг анхлан үйлдчихээд Д.Нямхүү зайгаа авч, Ц.Алимаа гэгчийг танилцуулсан нь Д.Нямхүүгийн хамаатан, өмгөөлөгч мэргэжилтэй нэгэн байсан аж. Энэ мэтчилэн явсаар нэг л өдөр хоёрын хоёр гэр бүл орох оронгүй үлдэж, Д.Нямхүү гэгч эмнэлгийн даргын ажлаа инээмсэглэн хийсээр явсан талаар эх сурвалж хэлж байна. Мөн Д.Нямхүүгийн анхаарал болгоомжгүй, хариуц¬лагагүй үйлдлээс улбаалан тэрбум гаруй төгрөг салхинд хийсчээ. Уг нь ДЭМБ-аас томуугийн вакциныг тавдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон хэрэглэхгүй байх талаар албан тоот ирүүлсэн бөгөөд үүнийг ЭМЯ-ны Халдварт өвчин-тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн тавдугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэж, томуугийн вакциныг хэрэглэхгүй байх, нийт үлдэгдэл вакциныг хэрхэх талаар, хүчингүй болсон вакцины үнийг нөхөн төлүүлэх асуудлыг тавих талаар тус мэргэжлийн салбар зөвлөлөөс шийдвэр гаргасан байна. Тухайн үед вакциныг тоолоход хугацаа дууссан вакцин 342,000 хүн тун буюу үнийн дүнгээр ойролцоогоор нэг тэрбум 200 сая төгрөгийн вакцин ямар ч үр ашиггүй хаягдсан байна. Тэр ч байтугай томуугийн вакциныг устгахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас вакцин устгах тухай дүгнэлт авалгүй шууд Д.Нямхүү захирлын 2010 оны аравдугаар сарын 12-ны өдрийн А/78 тоот тушаалаар устгажээ. Мөн вакциныг хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө аймаг орон нутагт 58.000 хүн тунг хүргүүлж байсан нь хөдөөгийн хүмүүст хугацаа дууссан вакцин хийх эрсдлийг үүсгэж, хүний амиар тоглох шахжээ. Энэ мэт ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн ажилдаа хариуцлагагүй хандаж, олон тэрбум төгрөгийн үнэ бүхий вакциныг үрэн таран хийж, залилангийн гэмт хэрэг үйлдсэнийг нь хууль хяналтынхан тогтоож, нэг тийш нь болгохгүй бол зөөлөн сэнтийдээ залрахын тулд дахиад л зүй бус үйлдэл хийх нь мэдээж биз ээ.

Баримт 3: Ш.Энхтөр ЭХЭМҮТ-д юу хийв
Эрүүл мэндийн салбарын хөгжил нь эмч мэргэжилтэн, тэдний ажлын туршлага, техник сэтгэхүй, өвчин эмгэгийн жам, оношилгоо эмчилгээний арга барил зэрэг нарийн зүй тогтол дээр оршдог бөгөөд гагцхүү нарийн мэргэжлийн эмчийн мэдлэгтэй хүн л бодлогыг боловсруулж, тухайн байгууллагыг удирдан чиглүүлэх чадвартай байх нь мэдээж. Гэтэл эмчээс өөр янз бүрийн мэргэжилтэй хүмүүс салбар толгойлж, бодлого боловсруулж, төрийн яам, газруудад нь хүн эмчлэх нь байтугай чагнуур зүүж үзээгүй гадаадад сургууль төгссөн гэх хазгай муруй англи хэлтэй арын хаалганы хүмүүсээр дүүрсэн талаар жинхэнэ эмч мэргэжилтнүүд харамсан ярьж байна. Ажлаа мэдэхгүй атлаа өдөр шөнөгүй өвчтөнтэй ноцолдож байдаг жирийн эмч, сувилагч нарыг дорд үзэн ихэрхэж томорч аашилж, загнаж үг дагахгүй бол шийтгэнэ, яллана гэсэн дарамт шахалтаар айлган сүрдүүлсэн эрх мэдэлтний дарангуйлал ЭХЭМҮТ-д тогтсон талаар амтай болгон ярих аж. Өнөөдөр Монгол Улсад тулгамдаж буй хамгийн чухал асуудлын нэг бол яах аргагүй эх нялхсын эрүүл мэндийн асуудал. Энэ асуудлыг шийдэж, шийдвэрлэж байх ёстой газар бол ЭХЭМҮТ. Эргэн тойронд нь бас л барилга, гэр хорооллоор дүүрсэн эмнэлэг гэхэд хэцүүхэн.
Заримдаа Зурагт руу өгсөх замын их ачаалал дунд орчихвол эмнэлэгтээ ч хүрч чадалгүй төрөх нь ч бий. Түүгээр ч барахгүй саяхан нэг аймшигтай зүйл болсон нь тус төвд төрсөн хоёр ихэр хүүхдэд нярайн сохрох эмгэг /нярай эхээс төрөх үедээ ийм эмгэгтэй байж болох ч тухайн үед эм тариа нь байвал энэ эрсдэлээс сэргийлж болдог гэнэ/ тохиолдож, энэ үед ашиглах ёстой авестин, луцин гэх эмнүүд байхгүй байсантай холбоотойгоор ихэр үрс үүрд энэ орчлонг харахгүй өсөхөөр болж. Ер нь эх, хүүхдийн нас баралт өндөр, эмнэлэгт хүүхдээ үзүүлж зөвлөгөө авна гэдэг үнэхээр бэрх болсныг хүн болгон хэлж байна. Сүүлийн үед төрж буй нялх үрс цусны өвчтэй төрөх болсон тул ЭХЭМҮТ гэдэг энэ л газар өнөөх ясны чөмөг шилжүүлэн суулгах тасаг нэн хэрэгтэй байгааг эмч нар хэлж байна. Олон мянган хүүхэд бөөрний дутагдал, зүрхний гажигтай төрж байна. Энэ бүхэн эмч нарын буруу биш гэж бодож байна. Эм тариа, эмч нарын ажиллах орчныг эмнэлгийн удирдлагууд л залж чиглүүлэх, хангаж бүрдүүлэх ёстой.
Ерөнхийдөө эмнэлэг гэдэг хэн нэг улстөрчийн тоглоом бус улс эх орны хамгийн их анхаарах ёстой салбар биз дээ. Гэтэл намын харьяаллаар шинжлэх ухааны доктор, профессор туршлагатай удирдах боловсон хүчин Т.Эрхэмбаатарыг халж, оронд нь АНУ-д боловсорсон гэх, эрдэм шинжилгээний туршлагагүй, хүүхдийн эмнэлгийг удирдаж үзээгүй Ш.Энхтөр гэх хүнийг томилсон. Түүний ард УИХ-ын даргын зөвлөх байдаг гэнэ билээ. Ингээд энэ сайхан гадаадад боловсрол эзэмшсэн хүний хувьд өрөө тасалгаанд шавар шохой будгаар засвар өнгөлгөө хийхээс хэтрэхгүй, өөрийнх нь дутагдлыг хэлж, засч залруулах гэсэн ахмад эмч нарыг үл тоомсорлон, албан байгууллага дээрээ өөрийнхөө ноёрхлыг тогтоох гэж улайрахаас өөр ажил хийдэггүй талаар тус эмнэлгийнхэн ярьж байна. Тэр бүү хэл эрдэм шинжилгээний ажил хийсэн, гадны улс оронд мэргэшээд ирсэн эмч нарыгаа дэмжихийн оронд тэднийгээ доош нь хийж, өөрөө тэр бүхнийг сэдсэн, санаачилсан мэтээр ярьж, салбарын сайддаа танилцуулаагүй хэрнээ Ерөнхий сайд дээр орчихсон явж байгааг нь эх сурвалж хэллээ.
Үнэндээ энэ эмнэлгийн дарга нар гэж яачихсан улс вэ. Үнэн бодит байдлыг илрүүлсэн эмч нар өнөөдөр ажилгүй, хоолгүй болохоосоо айгаад үнэнийг ил тод хэлж чадахаа больсон байна. Бодит байдал ийм л байна. Бусад эмнэлгүүд дээр ч асуудал их байгаа. Эмнэлгийн дарга нар ард түмнийхээ төлөө, эрүүл мэндийн салбараа өөд нь татах биш өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллаж байгаа учраас тэднийг хурдан сольж, мэргэжлийн чадварлаг хүнийг тавих хэрэгтэй байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд даргагүй байсан эмнэлгүүд хөл толгойгоо алдлаа. Тэнд ажиллаж буй эмч нар цалин хөлсөө авч чадахгүй, эмнэлгийн эм тариа, хангамж тасалдаж, өвчтөнүүд үйлээ үзэж, эх нялхас хэцүүдлээ. Үнэндээ хэдэн хөндий байшин болох дээрээ тулаад байна, энэ эмнэлгүүд. Харин сураг сонсох нь ээ, хамгийн их хэцүүдээд байгаа гурван эмнэлгийн даргыг /даргын албыг түр орлон гүйцэтгэгч нар нь хэл ам таталж, гарын үсэг нь хэрэг болсон юм уу даа/ түр орлон гүйцэтгэгчээр томилсон сурагтай.
Эмнэлгийн дарга нарын энэ арчаагүй байдлыг тоочоод байвал цаг, цаас хүрэлцэхгүй нь мэдээж. Эмнэлэг нь нооройж, эмчилгээ сувилгаа нь доголдож, эмч ажилтны хариуцлага суларч, иргэдэд үйлчлэх үйлчилгээ нь чирэгдэл ихтэй байхад авлигач дарга нарын хувийн аж ахуй, хувийн эмнэлэг нь цэцэглэж орон гэр, байр сууц нь тансаг хаус болсон бөгөөд бүгд толгой эргэм өндөр үнэтэй машин хөлөглөн бие биедээ сайрхаж сууна. Ийм байж болохгүй ээ. Энэ байдлыг таслан зогсоохын тулд Шинэчлэлийн Засгийн газрын сайд, эмч мэргэжилтэй Н.Удвалыг ард түмэн ихийг хийж, эрүүл мэндийн салбарыг өөд нь татна гэж хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Нэгэнт зоригтой алхам хийж, эмнэлгийн дарга нарыг сольж, эрс шинэчлэл хийх гэж байгаа л бол Н.Удвал сайдад ухрах зам үгүй гэдгийг сануулъя.
Э.ТУУЛ
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна