Католик шашны хамба нарын дээд хуралдаанаар Аргентины хамба Хорхе Марио Бергольог Ромын 226 дахь хамбаар тодруулжээ. Тэрбээр Латин Америкаас сонгогдож буй анхны хамба лам гэнэ. Ромын шинэ хамба Францис сонгогдсоныхоо дараа Гэгээн Петерийн талбайд цугласан католик шашинтнуудтай анх удаа мэндчилж, залбирал үйлдсэн байна. Өдгөө 76 настай түүнийг гуравдугаар сарын 19-нд буюу ирэх мягмар гаригт Ромын хамба ламын сэнтийд залах ёслол аж. Ингэснээр Ромын хамба Франциск албан ёсоор эрх мэдлээ хүлээн авах юм.
Өмнөх хамба XVI Бенедикт эрүүл мэндийн шалтгаанаар энэ сарын эхээр эрх мэдлээсээ татгалзсан билээ.

Сэтгэгдэл байхгүй байна