Монголын дугуйн спортын шинэ түүхийг 21-хэн настай бүсгүй бичлээ

Монголын дугуйн эмэгтэй тамирчин Түвшинжаргалын Энхжаргал Энэтхэгт эхэлсэн Азийн АШТ-ээс цуваа гараатай 28 км-ын уралдаанд орон орны 19 тамирчинтай шандас сорьсоор, манай улсын түүхэн дэх дугуйн тивийн аваргын анхны алтан медаль хүртсэн бол Япон, Хонконгийн тамирчид удаалсан байна. Т.Энхжаргал нь усан спортын дэд мастер, триатлон болон дугуйн спортын мастер цолтой, 2010 онд Сингапурт зохиогдсон Залуучуудын анхдугаар олимпийн наадам болон Гуанжоу-2010 Азийн зуны спортын XVI наадамд триатлоны төрлөөр оролцсон билээ. Тэрээр дугуйны төрлөөр 2012 оны Монголын Бүх ард түмний спортын XIII наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээнд алт, хүрэл медаль хүртжээ. Түүнийг дасгалжуулж ийм амжилтад хүргэсэн З.Зоригт, Н.Наранбат, Ж.Даваатогтох багш нартаа баяр хүргэе.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • dedee
    bayar hurgye.mundag ene ohind gaviyat tamirchin hurdan uguh heregtei shuu,
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • dedee
    bayar hurgye.mundag ene ohind gaviyat tamirchin hurdan uguh heregtei shuu,
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • dedee
    bayar hurgye.mundag ene ohind gaviyat tamirchin hurdan uguh heregtei shuu,
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025