Өмнөд Солонгосыг сүрдүүллээ

Солонгосын хойг дээр мөргөлдөөн хурцадвал хамгийн түрүүнд Өмнөд Солонгосын Пэннендо аралд цохилт өгнө гэж БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун сүрдүүллээ. Тэрээр  БНАСАУ-ын их бууны анги нэгтгэлүүдийг шалгаж явахдаа энэ мэдэгдлийг хийсэн гэж KCNA агентлаг мэдээлсэн байна.
Гэрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу Япон, Өмнөд Солонгос улсуудын аюулгүй байдлыг АНУ хангаж байна гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдсэн байна. АНУ, Өмнөд Солонгос улсын хамтарсан шинэ хээрийн сургууль хийж байгаа явдлыг Нуланд тайлбарлахдаа энэ нь жил тутмын ээлжит хээрийн суургууль бөгөөд батлан хамгаалах шинж чанартай гэж хэлсэн байна.

Эдгээр нь “аливаа өдөөн хатгалагад хариу өгөх АНУ, Өмнөд Солонгос улсын батлан хамгаалах хүчнүүдийн байлдааны арга барилыг болон бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдсэн юм”. Өмнөд солонгос болон америкийн цэргийнхэн Солонгосын хойг дээр энэ сарын 1-нээс эхлэн “Залуу бүргэд” нэртэй жил тутмын өргөн хэмжээний хээрийн сургуулийг хийж байна гэж урьд нь мэдээлж байсан билээ. Хээрийн сургууль ирэх  сарын 30 хүртэл үргэлжлэх юм. Үүний зэрэгцээгээр компьютерийн загварчлал дээр суурилсан “Зоримог шийдэл” нэртэй сургуулилт энэ сарын 11-нд эхэлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025