Намын гишүүдээ төөрөгдүүлэхгүйн тулд Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэнУлстөрийн зарим на¬мууд Ерөнхийлөгчийн сон¬¬¬¬гуульд хэнийг нэр дэв¬шүү¬¬лэх тухайгаа ярьж эхэлж байна. Танай намын хувьд Ерөн¬хийлөгчийн сон¬гуульд ямар байр суурьтай оролцох вэ?
-Энэ удаагийн Ерөнхий¬лөгчийн сонгуульд ИЗНН нэр дэвшүүлэн оролцох эсэхийг Улстөрийн намын хууль, намын дүрмээр ч тэр манай намын Үндэсний хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
-Зарим хэвлэлээр С.Оюун, С.Дэмбэрэл нар Ерөн¬¬¬хийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр хоорондоо өр¬сөлдөж байна гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Харин хэвлэл мэдээл¬лийнхэн өөр өөрсдийн таам¬гаар С.Оюун, С.Дэмбэрэл на¬рын хооронд өрсөлдөөн эхэллээ гэж ярьсан байна лээ. Энэ бол бодит бус мэ¬дээлэл. Тиймээс олон түмэн намын гишүүдийг төөрөг¬дүүлэхгүйн тулд хувь хүний зүгээс Ерөнхийлөгчид нэр дэв¬шихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн шүү дээ.
-Гэхдээ хуулиараа бол С.Дэмбэрэл гишүүн та хоёрын нэг нь нэр дэвших бо¬ломжтой биз дээ. Та нэр дэвшихгүй гэхээр танай на¬маас нэр дэвших өөр бо¬ловсон хүчин бий юу?
-Ерөнхийлөгчийн сонгуу¬лийн хуулиар С.Дэмбэрэл гишүүн бид хоёрын нэг нь нэр дэвших боломжтой гэдэг нь ташаа ойлголт. Хуулиараа бол парламентад суудалтай нам хэн нэгнийг нэр дэвшүүлэх эрхтэй.
Монгол Улсын Ерөнхий¬лөгчид нэр дэвшигч 45 нас хүрсэн, Монгол Улсын иргэн намын ямар ч гишүүн, дэм¬жигчийг нэр дэвшүүлж өр¬¬сөлдүүлэх боломжтой. Ти鬬мээс хэн нэр дэвшихийг намын гишүүд тэр дундаа төлөөллийн төв байгууллага болох Үндэсний хороо ший¬дэх болно. Одоогоор манай намаас хэн нэр дэвших нь тодорхойгүй байна.
-Хамтарсан Засгийн га第рын гэрээнд Ерөнхий¬лөгчийн сонгуульд АН-тай хамтарч орох тухай заалт бий. Тэгэхээр танай нам гэ¬рээний нөхцөлөө дагах уу?
-Ийм заалт бий. Зөвхөн Ерөнхийлөгчийн ч биш, өн¬гөрсөн оны сүүлээр болсон орон нутгийн сонгуульд ч энэ заалт хамаатай байсан. Гэхдээ намууд ярилцаад бүгд нэг субьект биш, орон нутгийн онцлогтоо то¬х謬руулан эвсэх, хамтрах шийдвэрийг орон нутгийн намын анхан шатны бай¬гууллага нь гаргая гэсэн ерөн¬хий тохиролцоонд хүр¬¬сэн. Тэгээд манай нам гэхэд зарим газар АН-тай, заримд нь МАХН-тай эвсэх, хамтрах зэргээр оролцсон. Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохыг мөн л Үндэсний хороо хуралдаж байж шийднэ дээ.
Нэр дэвшигчийг тод¬руу¬лах хуулийн хугацаа дуу¬¬саагүй байна. Дашрамд хэлэхэд, сонгууль болд¬гоороо л болно. Цаг хуга¬цаа нь болоогүй байхад сон¬гуулийн тухай хэтэрхий их ярьж байгаа нь аливаа үйл ажиллагаа, бүтээн бай¬гуулалтыг улстөржүүлсэн шинжтэй болгочих вий гэ¬сэн болгоомжлол төрүүлж байна.
-Оюу толгойн хувь ний¬лүүлэгчдийн хурлын ажлын хэсэгт орж ажилласан. Ер нь та гэрээний тухайд ямар байр суурьтай байгаа вэ. Байгаль орчныг хамгаалах чиглэлд ямар асуудал хөн¬дөж ярив?
-Хувь нийлүүлэгчдийн хурлаар Оюу толгойн төс¬лийн санхүүжилт, хөрөнгө оруу¬лалттай холбоотой олон асуу¬дал яригдаж байна. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээ¬ний биелэлтийн хүрээнд хэд хэдэн чухал зүйлийг хөн¬дөж ярьж байгаа. Энэ удаବгийн хурлаар хэлэлцэх асуудалд байгаль орчны асуу¬дал багтаагүй. Манай яам¬ны хувьд байгаль орчны нөлөөллөөс сэргийлэх үйл ажиллагаа, байгаль орчны төлөвлөгөөний асуудалд хууль тогтоомжийн дагуу хя¬налтаа тавиад ажиллаж байна.
-Саяхан танай намын ой болж өнгөрлөө. Улстөрийн хү¬¬рээнд өнгөрүүлсэн үйл яв-цыг дүгнэхэд хэр амжилт¬тай ажилласан байна вэ?
-ИЗНН Монголын улс¬төрийн намын эгнээг тэлс¬нээс хойш 13 жил болж байна. Байгуулагдсан цагаа¬саа хойш парламентад тас¬ралтгүй суудалтай байж, төрийн бодлого, улстөрийн шийдвэр гарахад өөрсдийн байр сууринаас идэвхтэй оролцлоо.
Авлига, хээл хахуультай тэмцэх, ажилгүйдэл ядуур¬лыг бууруулах, улстөрийн нам болон сонгуулийн эрх зүйн тогтолцоог шинэчлэхэд идэвхтэй ажиллаж, энэ чиг¬лэлийн хуулийг санаачлан УИХ-аар батлуулж ирсэн.
-Өнөөдөр шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдхүүнд орж БОНХЯ-ыг удирдан ажил¬лаж байгаа. Энэ хү¬рээнд салбарын бодлогыг аль чиглэл рүү хандуулж ажил-лаж байна вэ?
-Монгол орны эдийн за¬саг, нийгмийн хөгжил нь байгаль орчныхоо даа¬цад нийцсэн тогтвортой хөгж¬лийн бодлогын төлөө бид ажиллаж байна. Тодруулбал, эдийн засаг, нийгмийн бод¬лого нь байгаль орчиндоо халтай бус, байгаль орчны бодлого нь нөгөө хоёртоо саад хийсэн биш, харилцан зохицсон, судалгаа шинжил¬гээ, шинжлэх ухаанд үндэс¬лэсэн бодлогоор Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа.
Нөгөө талаар байгаль ор¬¬чинд сөрөг хандаж буй аливаа бизнесийн үйл ажил¬лагааг хариуцлага¬жу󬬬лах, уул уур¬хайн нөхөн сэр¬гээлтийг цаг тухайд нь хийл¬гэх талд бид илүү хатуу чанга хандах болно. Энэ чи㬬лэлийн эрх зүйн орчин ч гайгүй бүрдсэн учраас хуу-лиа хэрэгжүүлэх ажлыг эрчим¬жүүлнэ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
В.Дондовдорж
Сэтгэгдэл байхгүй байна