Ким Чен Уны олон сая ам.долларын нууц дансыг илрүүллээ

БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Уных байх магадлалтай олон зуун сая долларын хэд хэдэн дансыг хятадын банкуудад байгааг  АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулууд илрүүлсэн байна. Вашингтон, Сөүл хоёр эдгээр цуглуулсан баримт бичгүүдээ Хятад улсын төр засагт дамжуулан, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн саяхны гаргасан тогтоолын дагуу эдгээр дансуудыг хаахыг санал болгосон гэж БНСУ-ын “Чосон ильбо” сонинд өнөөдөр бичсэн байна.
Мөн эдгээр баримт бичгүүдэд Бээжин нааштай бус хандсан байна гэж тус сонинд бичжээ. Америк, Өмнөд солонгосын тагнуулын албаныхны  мэдээллээр огт байхгүй хүний нэр дээр буюу хуурамч нэр дээр нээсэн дансуудыг илрүүлэх болон шалгахад хэдэн жил зарцуулжээ.
Харин одоо тэд энэ их мөнгө умард солонгосын удирдагчид хамааралтай гэдгийг батлах баримттай болсон байна. Энэ мэдээллийг албан ёсоор баталсан буюу үгүйсгэсэн мэдээлэл одоохондоо байхгүй байгаа аж.  Пхеньян өнгөрөгч хоёрдугаар сард цөмийн туршилт хийсний хариуд өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангаруулах тогтоол баталсан юм.
Энэ баримт бичигт БНАСАУ-д их хэмжээний бэлэн мөнгө дамжуулах болон банкны шилжүүлэг хийхгүй байхыг НҮБ-ын гишүүн улсуудаас шаардсан юм. Мөн  умард солонгосын банкуудын салбаруудыг нээх болон санхүүгийн хамтарсан компани байгуулах ажиллагааг таслан зогсоохыг даалгасан байна. Эдгээр үйл ажиллагаа нь БНАСАУ-ын пуужинт, цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд туслах болно гэж олон улсын хамтын нийгэмлэг болгоомжилж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025