Уго Чавесыг хэн залгамжилах вэ

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшиж байгаа Миранда мужийн захирагч Энрике Каприлес ням гаригт утс улсын төрийн тэргүүний албан тушаалд өрсөлдөх тухайгаа батлан мэдэгдэв. Тэрээр даваа гаригт 3 дугаар сарын 5-нд нас барсан төрийн тэргүүн Уго Чавесын гашуудал дууссаны дараа Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигчээр албан ёсоор бүртгүүлнэ.
 Тус улсын хэвлэлүүдийн  тэмдэглэж байгаагаар Каприлес нь ерөнхийлөгчийн өмнөх сонгуулиудад нэр дэвшиж байсан боловч, ялагдал хүлээж байжээ.
 Сонгуульд засгийн газраас тус улсын ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг тангараг өргөж хүлээгээд байгаа Николас Мадуро төлөөлөх болно. Чавес түүнийг ээлжит хавдарын мэс засал хийлгэхээр Гавана явахынхаа өмнө өөрийн залгамжлагчаар томилсон юм.
 Венесуэлийн сонгуулийн комисс ерөнхийлөгчийн сонгуулийг 4-р сарын 14 –нд явуулах тухай зарласан. Олон нийтийн санал асуулгын дүнгээр өмнө нь Чавесын бодлогыг үргэлжлүүлэхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн Николас Мадуро ялалт байгуулах илүү боломжтой байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025