АНУ-ын Жоржия мужийн Лагранж хотын “TV 33” телевизийн захирал Петер Маллори интернэтээс олон мянган хүүхдийн порно бичлэг татсаныхаа төлөө 1000 жил шоронд хоригдох ял сонсчээ. Лагранж хотын цагдаагийн газрын мэдээлснээр цагдаа нар Баруун Жоржиа техникийн коллежийн хотхоны интернэтийн “IP” хаягаас олон тооны порно бичлэг татаж буйг мөрдөн шалгах явцдаа Петер Маллоригийн компьютероос 26 мянга орчим хүүхэд хүчирхийлж, тамлан зовоож буй бичлэг олсон байна. Мөрдөгч Кристофер Притчеттийн мэдээлснээр цагдаа нар эхэндээ техникийн коллежийн оюутнууд порно бичлэг татаж байна хэмээн үзэн мөрдлөг явуулсан аж. Гэтэл тус коллежийн хотхонд үйл ажиллагаа явуулдаг “TV 33” телевизийн захирал Петер Маллори дээрх бичлэгүүдийг татаж байсан нь илэрсэн байна. Түүнчлэн цагдаагийн мөрдлөгийн явцад Петер Маллори албан өрөөнийхөө ширээний дор камер байрлуулж, эмэгтэй ажилчдынхаа “хормойн доорхыг” шагайдаг байсан нь илэрчээ. Харин гаж донтон Петер Маллори өөрийнхөө үйлдлийг зөвтгөн порно видео бичлэгүүдийг санамсаргүй татсан бөгөөд ажлын өрөөнийхөө ширээн доор байрлуулсан камераараа хулгайчийг барихыг оролдсон гэж мэдэгдсэн байна. “Korea Times”-т мэдээлснээр Жоржиа шүүхээс гаж донтон Петер Маллорид 1000 жил хорих ял оноосон нь тус мужийн түүхэнд гарсан хамгийн урт хугацаатай хорих ял болсон гэнэ.1000 жилийн хорих ял оноожээ
АНУ-ын Жоржия мужийн Лагранж хотын “TV 33” телевизийн захирал Петер Маллори интернэтээс олон мянган хүүхдийн порно бичлэг татсаныхаа төлөө 1000 жил шоронд хоригдох ял сонсчээ. Лагранж хотын цагдаагийн газрын мэдээлснээр цагдаа нар Баруун Жоржиа техникийн коллежийн хотхоны интернэтийн “IP” хаягаас олон тооны порно бичлэг татаж буйг мөрдөн шалгах явцдаа Петер Маллоригийн компьютероос 26 мянга орчим хүүхэд хүчирхийлж, тамлан зовоож буй бичлэг олсон байна. Мөрдөгч Кристофер Притчеттийн мэдээлснээр цагдаа нар эхэндээ техникийн коллежийн оюутнууд порно бичлэг татаж байна хэмээн үзэн мөрдлөг явуулсан аж. Гэтэл тус коллежийн хотхонд үйл ажиллагаа явуулдаг “TV 33” телевизийн захирал Петер Маллори дээрх бичлэгүүдийг татаж байсан нь илэрсэн байна. Түүнчлэн цагдаагийн мөрдлөгийн явцад Петер Маллори албан өрөөнийхөө ширээний дор камер байрлуулж, эмэгтэй ажилчдынхаа “хормойн доорхыг” шагайдаг байсан нь илэрчээ. Харин гаж донтон Петер Маллори өөрийнхөө үйлдлийг зөвтгөн порно видео бичлэгүүдийг санамсаргүй татсан бөгөөд ажлын өрөөнийхөө ширээн доор байрлуулсан камераараа хулгайчийг барихыг оролдсон гэж мэдэгдсэн байна. “Korea Times”-т мэдээлснээр Жоржиа шүүхээс гаж донтон Петер Маллорид 1000 жил хорих ял оноосон нь тус мужийн түүхэнд гарсан хамгийн урт хугацаатай хорих ял болсон гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна